Тужийн нарсны хууль бус ашиглалтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Тужийн нарсны хууль бус ашиглалтыг зогсоожээ

Сэлэнгэ аймаг дахь тужийн нарс нь элсэрхэг хөрсөнд буюу 80,6 мянган га талбайг эзэлдэг байгалийн өвөрмөц тогтоцтой ховорхон ой ч  нэлээд хэсэг нь галд өртөж, хууль бусаар ашигладаг хүмүүсийн гарт  бараг 70 хувь нь өртсөнөөр устаж, үгүй болохдоо тулсан юм. Тэгвэл Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулснаар  хууль бус ашиглалтыг бүрэн зогсоожээ. Түүнчлэн төрийн захиргаа, төрийн бус байгууллага, иргэд, хамт олон, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамтран сүүлийн жилүүдэд 1000-аас доошгүй га талбайг ойжуулсан байна. Мөн Тужийн нарсны байгалийн цогцолборт хамгаалалтын захиргаа нь мод үржүүлгийн газартаа жил бүр 800 мянга орчим ширхэг нарс, хайлаас, чацаргана, улиас, бургасны тарьц үржүүлдэг байна. Тэдгээрийг нарсан ойн үрийн генетик селекцийн, биологийн төрөл зүйл, тужийн нарсны дендропирологийн судалгааг хийхэд нэлээд хэсгийг ашигладаг аж.  Нэг зүйлийг онцолход эрдэмтэн, багш, судлаачдын хүчээр байнгын ажиглалт, судалгаа хийх  21 дээж талбайг ч  байгуулаад байгаа юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж