Монгол ажилчдын цалинг 300 мянган төгрөгт хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Монгол ажилчдын цалинг 300 мянган төгрөгт хүргэнэ

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтай компаниудын монгол ажилчдын үндсэн цалингийн доод хэмжээг 300.000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.

Уг шийдвэр энэ сарын 15-наас эхлэн хэрэгжих гэнэ. Монгол, гадаад ажилчдын цалин хөлс, ахуй хангамж асар ялгаатай бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ монголчуудыг ялгаварлах байдал гаргасаар байна гэж тэд үзжээ. Иймээс уг шийдвэрийг гаргаж, буй талаар орон нутгийн Иргэдийн төлөөлөгчид монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж буй нь энэ аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж