Боловсролын ажилтнууд зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Боловсролын ажилтнууд зөвлөлдлөө

Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Шарын гол суманд болов. Уг зөвлөгөөнд тус аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, Боловсрол соёлын газрын арга зүйчид оролцсон бөгөөд тус сумын ерөнхий боловсролын хоёр сургууль, гурван цэцэрлэгийн ажилтай танилцан туршлага солилцож цаашид хамтран ажиллах талаар харилцан саналаа солилцлоо. Мөн Шарын гол сумын зургадугаар дунд сургууль нь 1982 онд ашиглалтад орсноос хойш ямар ч засвар хийгээгүйгээс сурагчдын суралцах орчин муу байгааг үзэж танилцсан аймгийн Боловсролын газрын дарга Р.Батжаргал сумын сургуулийн “Багш хөгжлийн төв”-д гурван компьютер өгөхөөр болсон бол Ө.Дэлгэр захиралтай Дархан сумын 19 дүгээр сургуулийн хамт олон сурагчийн ширээ, сандал өгнө гэдгээ энэ үеэр амаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж