Завханыхан ноос, ноолуураа брэнд болгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Завханыхан ноос, ноолуураа брэнд болгоно

Завхан аймгийн Улиастай суманд “Завхан ноосны чадавхын төв” нэртэй төрийн бус байгууллага байгуулагдаад гурван сар болж байгаа аж. Зорилго нь ноос, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийж, сартуул брэнд гаргахыг зорьж буй. Энэ хүрээнд сүлжмэлийн болон эсгий гар урлалын сургалт зохион байгуулж, 20 шахам хүн хамрагджээ. Тэд сургалтад сууснаар ноосыг боловсруулж, ширмэл ширдэг, эсгий гудас, төрөл бүрийн загвартай хувцас урлаж байгаагаас гадна хүүхдийн болон том хүний эсгий шаахай, дулаан зөөлөн оймс зэргийг хийж сурчээ.  Ингэснээр тэдний хувьд гарын доор байдаг ноос, ноолуураа “мөнгө” болгох арга ухаанд суралцаж, тэр хэрээр амьжиргаагаа залгуулаад явах бололцоотой болж байгаа гэнэ. Гол нь тэдний хувьд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд л цаашид бэрхшээл гарч болзошгүй байгаа тул энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг тэд хүсч буй юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж