Хууль бусаар мод тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хууль бусаар мод тээвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн IV хорооны нутагт гарал үүслийн бичгийн зөрчилтэй мод тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ. Тэрбээр Хан-уул дүүргийн есдүгээр хорооны иргэн, 41 настай Л гэгч байсан аж. УБХ 66-03 дугаарын хувийн эзэмшлийн ЗИЛ-130 машинаараа гарал үүслийн бичиг зөрчилтэй 8м3 мод  тээвэрлэж явсан гэнэ. Мөн энэ хоногт тус дүүргийн зургадугаар хорооны нутагт 12:30 цагийн үед “Хангай” захын орчимд мод ачиж явсан машиныг  шалгахад, тус дүүргийн IV хорооны иргэн 37 настай эрэгтэй Г гэгч  УБХ 74-38 дугаартай өөрийн эзэмшлийн Kia Тraste машинаар  гарал үүслийн бичиггүй 27 ш палк тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Дээрх хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Машинаас эд зүйлээ алджээ

Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах Тээврийн прокурорын газрын гадна зогсоолд байсан машинаас  эд зүйл хулгайд алджээ. Тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б-гийн хувийн эзэмшлийн  УБЕ 44-94 дугаартай Toyota Mark-2 машинаас эд зүйл хулгайлагдсан болохыг цагдаагийнхан тогтоосон байна. Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй 13 настай Б гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн аж.

Гурил тээрэмдэж байгаад  гэмтжээ 

ГССҮТ-ийн хүлээн авахад  гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн 29 настай Н гурил тээрэмддэг машинд гараа хавчуулан гэмтсэнийг тогтоожээ. Хохирогч Улаанбаатар-Гурил” ХХК-д цахилгаанчнаар ажилладаг юм байна.

Амиа хорлохыг завдав

Чингэлтэй дүүргийн 18 хорооны иргэн 19 настай эрэгтэй Т аав ээжийгээ архи уулаа хэмээн их хэмжээний эм ууж өөрийгөө хордуулжээ. Тэрбээр энэ сарын  21-ний 15:46 цагийн орчим “ээж аавыгаа архи уулаа” гэж нош-па эмийг их хэмжээгээр нь ууснаас гүн хордож,  Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж