Д.Баярхүү дэд тэргүүнээр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Д.Баярхүү дэд тэргүүнээр сонгогдов

Каирт гадаадын 130 гаруй улс орны Элчин сайд нар бүс нутгаараа бүлэг болж дотроосоо ахлагчаа сонгож ажилладаг уламжлал хэвшүүлжээ. Арабын бүгд найрамдах Египет улсад суугаа Азийн орнуудын Элчин сайд нар, тэдний гэргий нар гэж тусдаа  хоёр бүлэг одоо ажиллаж байна. Азийн бүлэг гэдэг нь Зүүн Ази, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Баруун өмнөд Ази, Төв Ази, мөн Номхон далайн 20 гаруй  улс орныг хамарч байна. 

Азийн бүлгийн Элчин сайд нар сар бүр уулзалт хийж, суугаа оронтой явуулж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцдог уламжлал тогтжээ. Энэ дагуу өчигдрийн зохиогдсон уулзалтаар Монгол Улсаас  тус улсад суугаа Элчин сайд  Д.Баярхүү нь Азийн бүлгийн Элчин сайд нарын бүлгийн дэд тэргүүнээр сонгогдов. Уулзалтыг Азийн Элчин сайд нарын ахлагч  Шинэ  Зеландын  Рене Вильсон даргалж, Элчин сайд нар өнгөрсөн сарын хугацаанд хийсэн ажлынхаа тухай товч мэдээлэл хийсний дараа Азийн элчин сайд нарын  бүлгийн дэд тэргүүнээр Итгэмжит жуух бичиг барьсан огноог үл харгалзан Монгол Улсын Элчин сайдыг нэр дэвшүүлэн шууд сонгуулав.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж