Шүлхийн өвчлөл буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Шүлхийн өвчлөл буурч байна

Сүхбаатар, Дорнод аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 19 дэх өдрөө ажиллаж байна. Сүхбаатар, Эрдэнэцагаан, Халзан сумуудад тус бүр хоёр, Асгатад нэг Баруун-Урт суманд 30, нийт 37 хүн 24 цагаар тогтмол дүн мэдээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Хяналт шалгалтанд нийт 33 байгууллага, аж ахуйн нэгж, 68 цэг салбар, 280 тээврийн хэрэгсэл, 671 иргэн, албан тушаалтан хамрагдаж, 17 заалттай гурван албан шаардлага, дөрвөн заалттай гурван дүгнэлт үйлдэж, зөрчил дутагдал гаргасан байгууллага, иргэдэд 600 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 8075 мал өвчилж, 7472 малыг устгаад байна. Энэ нь өмнөх өдрөөс 376-аар нэмэгдсэн ч урьд өдрүүдийнхээс буурчээ. Мөн өвчилсөн малын тоо Сүхбаатар, Асгат сумдад буурсан үзүүлэлт гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж