Улсын хэмжээнд тариа хураалт 25 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд тариа хураалт 25 хувьтай байна

Үр тариа, буудай хураалт улсын хэмжээнд 25 хувьтай байна. Дорнод аймаг гэхэд үр тарианыхаа 79.9 хувийг хураасан байгаа бол газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Увс, Дархан-Уул аймаг 23-32 хувийг нь хураагаад байна. Энэ жил нийтдээ улсын хэмжээнд 330 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Харин төмс, хүнсний ногооны хураалт улсын хэмжээнд сайн байгаа аж. Нийт тариалсан төмснийхөө 41.2 хувийг хураагаад байгаа бөгөөд  урьдчилсан байдлаар 156 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо хураах төлөв гарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж