Citreon, Lacoste нар авто салбарт хамтрав

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Citreon, Lacoste нар авто салбарт хамтрав

Францын авто үйлдвэрлэгч Citreon компани болон Францын хувцасны брэнд Lacoste нар хамтран 2010 оны Парисын мото шоунд зориулж, шинэ загварын концепт автомашин бүтээжээ. Гадаад үзэмжийн хувьд ерөнхийдөө Lacoste-ийн илэрхийлэл болсон тод өнгө, хурц байдал, мөн спорт загвартай аж. Түүнчлэн дугуйны обуд нь хайлшаар хийгдсэн боловч гольфын бөмбөгтэй төстэй загвартай, мөн автомашины бусад зарим хэсэг нь талбайн теннисний бөмбөг, хэрэглэлээс ч санаа авсан байна. Интерьер загвар нь ч ялгаагүй Lacoste-ийн өнгө төрхийг илэрхийлсэн ажээ.
Энэхүү төмөр хөлөг нь 3,45 метр урт, 1,8 метр өргөн, 1,52 метр өндөр, хүчин чадлын хувьд гурван цилиндр бүхий бензин хөдөлгүүртэй ажээ.

Гэрэл зургийг эндээс үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж