Хангай бүсийн шилдэг бүтээгдэхүүнийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хангай бүсийн шилдэг бүтээгдэхүүнийг тодрууллаа

“Хангай бүсийн түншлэл-2010” үзэсгэлэн яармагийг энэ сарын 17-19-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо аймгийн Засаг даргын тамгын газар, Мercy Corps олон улсын байгууллагын Архангай аймаг дахь төлөөлөгчийн газар, Архангай малчдын холбоо, “Мэдлэгийн сүлжээ” төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулав.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, ХААН, Хадгаламж, Капитал, ХАС, Төрийн банк, Флом болон World Vision олон улсын сайн дурын байгууллага, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр  дэмжин оролцлоо. “Нэг бүтээгдэхүүн-нэг сум”-уриан дор бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд Архангай, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган,Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн болон нийслэл хотоос ажил хэрэгч хүмүүс олон арван бүтээгдэхүүнээ авчирч, тус үзэсгэлэнд тавьжээ. Тухайлбал: Эрдэнэт хотын хивс, Дархан хотын нэхий, Улаанбаатар хотын МГМ үндэсний брэнд компьютер, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн бал,  Хөвсгөлийн утсан загас, Булган аймгийн Сайханы айраг, Архангай аймгийн Цэнхэрийн Дээдийн гэр зэрэг олны танил бүтээгдэхүүнүүд үйлчлүүлэгчдийн нүдийг хужирлав. Эдгээр шилмэл бүтээгдхүүн дундаас Архангай аймгийн Цэнхэрийн голын уугуул, Эрдэнэбулган сумын  дөрөвдүгээр багийн иргэн Дагвадоржийн  Содномсамбуу, Дувдангийн Алтантуяа нарын зүү ороох аргаар урласан Монгол гутал бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд зохиогдож байгаа хангайн бүсийн түншлэл-Архангай-2010-үзэсгэлэн худалдаанаас шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч Гран-при шагнал хүртлээ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж