Үнэлгээнийхэн хөдөөд ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Үнэлгээнийхэн хөдөөд ажиллав

Олон улсын улаан загалмай холбооны төлөөлөгчид удирдаж Архангай улаан загалмайн  хороотой хамтарч үнэлгээний багийг Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр суманд 20 хоног ажиллууллаа.

 Зудын гамшигт нэрвэгдсэн малчдыг дэмжин нөхөн сэргээх хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний гурван сард 170 өрхөд дулаан хувцас, хүнсний тусламж үзүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт эдгээр өрхүүдийн 156-д нь нэг бүрчлэн судалгаа хийж, хэрэгцээг тодорхойлов. Судалгаанаас үзэхэд, зудын гамшигт өртсөн малчин өрхүүдэд бэлэн мөнгө илүү их эрэлттэй байна. Иймд бэлэн мөнгө банкнаас авах бичиг баримтын бүрдлийг тус үнэлгээний баг бүрдүүлж, 105 өрхөд 34 сая 125 мянган төгрөгний тусламж үзүүлэхэд бэлэн болжээ. Бэлэн мөнгийг ХААН банкаар тараасны дараа МУЗН-ээс хөндлөнгийн үнэлгээ хийх юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж