Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хадлан бэлтгэж байна

Европын Холбооны санхүүжилтээр Архангай аймгийн улаан загалмайн хороо “Хадлан” төсөл хэрэгжүүлж байна.  Уг төслөөр тус аймгийн улаан загалмайн хороонд бага оврын трактор, иж бүрдэл бүхий хадлангийн бригад ургацын дээжээ аймгийн нэгдсэн агуулахад буулгаж эхэллээ. Түүнээс гадна 10 суманд төслийг хэрэгжүүлэх арга ажиллагааны талаар заавар өгч, гэрээ хийж, наймдугаар сарын 20-ноос гар хадланчдын бригад зохион байгуулав. Эдгээр хадланчид шатахуун, хоол, урамшлын мөнгийг олгож байгаа аж. Хотонт 50 тонн, Хангай , Хайрхан, Жаргалант сумд тус бүр 30 тонн, Өндөр-Улаан 33 тонн, Өлзийт 25 тонн, Ихтамир, Цэнхэр нийлээд 40 тонн өвс хадаж нуруулдсныг нь аймгийн улаан загалмайн хороо газар дээр нь шалгаж хүлээж авав. Төслийн төгсгөлд ургацын баяр хийж, сайн ажиллагаатай сумдын идэвхтнүүдийг урамшуулах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж