
Ингэснээр Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн дараагаар уг төслийг хэрэгжүүлж буй дөрөв дэх аймаг болж байгаа юм. Уг даатгал нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг хамрах бөгөөд хүн тус бүр жилд дунджаар 18500 төгрөг төлнө. Хэрвээ даатгуулагч эмчилгээ оношилогоо, эрүүл мэндийн үйлчилгээ хийлгэвэл 100 мянган төгрөг хүртэлх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол 400 мянган төгрөг хүртэлх нөхөн олговорыг нөхөн олгох юм байна. Энэхүү даатгалыг Бодь, Монгол даатгалын Увс аймаг дахь салбарууд гардан хэрэгжүүлэх юм.