Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс таван жил дараалан зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 12-13-нд болох бол мөн тус клубын санаачилсан спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох юм байна. Энэхүү тэмцээнийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй, Монголын спортын сэтгүүлчдийн эмэгтэйчүүдийн баг түрүүлж, цом, мөнгөн шагналын эзэн болж байсан юм.
Энэ удаагийн тэмцээнийг өнгөрсөн жилийнхнээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.

Б.Энх