
-Танай сумын нутаг дэвсгэрт хэзээ жагсаал болсон юм бэ. Хүний амь нас эрсдсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна л даа?
-Жагсаал өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Нарантуяа гэгч жагсаал хийх тухай энэ сарын 19-ны өдөр мэдэгдсэн. Эл жагсаалд бараг 6000 орчим “ Нинжа” нар оролцсон байгаа. Тэд жагсаал хийх тухай хуулийг сахиж мөрдөөгүй улмаас эмх замбараагүй байдал бий болж байна. Дээрэм, танхайн хэрэг маш их гарах боллоо.Манай сумын харьяат 20 настай эрэгтэй амь үрэгдсэн тохиолдол ч гарлаа. Одоогоор энэ сумын удирдлагын хувьд тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоох мэдэгдлийг хүргээд байна. Суманд айдас эмх замбараагүй байдал архидалд гэмт хэрэг газар авлаа.
-Тэд ямар шаардлагыг тавьсан юм бэ, жагсаалыг хуулийн хүрээнд явуулахад хяналт тавьсан уу?
-Манай суманд зохих зөвшөөрлийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “ Марко поло” компанийн эзэмшлийн газар руу дайран орж хоёр өдөр алт олборлосон байгаа. Уг нь анх тавьсан шаардлагаа зөрчсөн үйлдэл хийж байна. Жагсаалын зорилго чиглэл нь өөрчлөгдсөн.
-Жагсаалаас болж эмх замбараагүй байдал үүссэн гэж та хэлсэн. Одоогоор суманд байдал ямар байна вэ?
-Олон мянган “Нинжа” нар алт олборлох гэж жагсаал хийж байгаа нь нутгийн иргэдэд айдас дагуулж байна. Тухайлбал өнгөрсөн хоёр өдөр гэмт хэрэг маш их гарсан. Өнгөрсөн шөнө гэхэд л манай сумын “Хадгаламж” банкийг дээрэмдэж сейф алдагдсан хэрэг гарлаа.
-Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аймгийн цагдаагийн хэлтсээс хэв журам сахиулахаар ирсэн байна. Бид энэ жагсаалыг зохион байгуулсан “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн н.Нарантуяад мэдэгдэл хүргүүлсэн.
Н.Түвшин