Байгаль сүйтгэдэг бол дуугүй суух уу? | News.MN

Байгаль сүйтгэдэг бол дуугүй суух уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Байгаль сүйтгэдэг бол дуугүй суух уу?

М.Манлайбаатар: Үнэхээр байгаль орчин сүйтгэдэг бол тэнд ажиллаж байгаа монголчууд дуугүй сууна гэж үү

Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд хүнд нөхцөлд хөдөлмөрлөж, баялаг бүтээж буй. Тиймээс ч түүнд нь тохирсон цалин, ахуйн хангамж байх учиртай. Гэхдээ ихэнх уурхайд ажиллагсдын эрх ашиг хохирох нь цөөнгүй. Харин “Бороо гоулд” компанийн Үйлдвэрчний хороо уул уурхайн салбарт жишиг болохуйц Хамтын гэрээ байгуулжээ. Энэ талаар тус хорооны тэргүүлэгч М.Манлайбаатартай ярилцлаа.

-Жишиг болохуйц гэж тодорхойлоод байгаа гэрээнийхээ онцлох заалтуудаас тодруулна уу. Ер нь ажилчдынхаа цалин хөлсний асуудлыг яаж тусгасан бэ?

-Ажилчдынхаа цалинг зургаан  сар тутамд инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэхээр Хамтын гэрээгээ шинэчилж хийгээд баталлаа. Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллагсдынхаа хөдөлмөрийн болон эрүүл ахуйн асуудалд “Бороо гоулд” онцгойлон анхаардаг. Энэ ч үүднээс цалинг зургаан сар тутам нэмэх заалтыг тусгалаа. Мөн шөнийн нэмэгдэл цагт 500 төгрөг байсныг мянга болгож нэмэгдүүлэх, эмчийн үзлэгт иж бүрэн хамруулах зардлыг компани даах, ажлаас халагдсаны дараа хангалттай тэтгэмж олгох, бусад уул уурхайн компанид зуучилж ажлын байртай болгох гэхчилэн тусгаж өгсөн. ХААН банкны, сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломжийг ажиллагсдадаа бүрдүүллээ. Тухайн хүн ажлаас халагдсаны дараа 750 мянган төгрөгт багтах сургалтад хамруулахаар гэрээнд заасан байгаа. Хэлний, компьютерийн гээд ямар ч төрлийн сургалт байж болно. Нэг үгээр “алтыг нь аваад авдрыг нь хаях” бус, ажиллагсдаа цомхтголд орсны дараа ч тэтгэмж олгох, сургалтад хамруулах, өөр компанид зуучлах зэргээр анхаарах юм. Ер нь “Бороо гоулд” өмнөх жилүүдэд цомхтголд орсон ажиллагсдаа дараагийн удаад ажлын байр гармагц эргүүлж авдаг нэг давуу талтай.

-Дундаж цалингийн төвшин хэд бол. Нийт хэчнээн монгол хүн ажилладаг вэ?

-Ажиллагсдын цалингийн дундаж 1.6 сая төгрөг. Энэ нь уул уурхайн бусад компанитай харьцуулахад өндөр. “Бороо гоулд”-ын нийт ажиллагсдын 97 хувь нь монголчууд. Ажиллах нөхцөл, ахуй хангамж сайн. Хөдөлмөрлөж, тодорхой хэмжээний баялаг бүтээж байгаа учраас цалин, хангамж өндөр байх ёстой гэдэгт ч Үйлдвэрчний эвлэлийн хороо анхаарал хандуулдаг.

-Бусадтай харьцуулахад өндөр цалин ч гэлээ тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг үү гэж асуумаар байна.

-Тухайн хүн ямар  хэмжээтэй цалин авна, тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг. Ер нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бусад төлбөр, хураамжийг хуулийн хүрээнд төлдөг юм.

-Уурхайнуудын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа маш чухал. “Бороо гоулд”-д энэ дүрмийг хэр мөрддөг вэ. Мэргэжлээс шалтгаалах өвчлөл ажиллагсдын дунд байдаг уу?

-Монгол үйл ажиллагаа явуулж буй компаниудаас “Бороо гоулд” хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, цалин хангамж илүү.  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал мөрдөхийг ажиллагсдаасаа шаарддаг. Эрүүл орчинд ажиллах бололцоог 100 хувь бүрдүүлсэн. Зарим нэг компанийн үйл ажиллагаатай танилцаад явж байхад нэг бээлийг долоо хоног өмсдөг гэхтэй таарсан. Манайд бол өдөрт хэдийг ч өмсөж болно. Ер нь хүмүүсээ  эрүүл орчинд ажиллуулж, ажлын бүтээмж өндөр байхад анхаардаг. Иймээс 2003 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш нэг ч хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөөгүй.

-Эцэст нь нэг зүйл  тодруулъя. Хөдөлгөөнийхний яриад байгаачлан “Бороо гоулд” хана хэрэм барьчихаад нутгийн хүмүүсийг хөөж туудаг, байгаль орчин сүйтгэдэг бол монгол хүн байна даа та нар дуугарах хэрэгтэй биш үү?

-Үнэхээр байгаль орчин сүйтгэдэг бол тэнд ажиллаж байгаа монголчууд дуугүй сууна гэж үү. Би өөрөө Зүүнхараагийнх. Нутаг ус маань сүйдээд байвал эсэргүүцнэ шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр байдал өөр. Хөдөлгөөнийнхөн өөрсдөө биеэрээ очиж үзсэн. Ажлын орчин нөхцөл, ахуй хангамж, хөдөлмөр хамгааллын хувцас, уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт зэргийг үзсэн, нягталсан. Бүх юм ок байна гээд л явсан. Уурхайн орчимд хана хэрэм бариагүй. Хүнд машин техник явдаг, уул уурхайн үйлдвэрлэл өрнөж байгаа учраас хүмүүсийн аюулгүй байдлын төлөө тодорхой хэмжээний хязгаарлалт, хамгаалалт бий. Бүх уурхайд ийм хязгаарлалт байгаа шүү дээ.

Д.Энэрэл “Үнэн” сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярих Freecall Картыг санал болгож байна Холбоо барих утас 11350550

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярих Freecall Картыг санал
болгож байна Холбоо барих утас 11350550

Avatar

Зочин 2010-09-22 202.170.93.10

Нэг л их эх оронч хүмүүс бусдыг муулаад суух юм тийм л юм бол 98-онд унц алт 220 доллар байхад энэ ордруу зориглоод орох нь яасын орхон голыг улаан хоормог болгочоод байгаа Мянганбаяр Паушок 2-г очоод буудах нь яасын Хөвсгөлд фосфорын уурхай ашиглаж Хөвсгөлийг ширгээх гээд байгаа БатжБатбаярыг эсэргүүцэх нь яасын цагаа тулахаар чадахгүй л дээ гайгүй цалин өгнө гэвэл анкетаа бариал гүйнэ биздээ эх орончидоо Харин эх орончид гэж толгойгоо бөхийлгөж гадаад хүний өмнө ажиллаж байгаад ажлыг нь сураад дараа нь ажлыг нь авч хийгээд эцэст нь Монгол хэл Монголын хууль дүрмээ гадаадуудад тулгаж чаддаг хүмүүсийг хэлдгийн

Avatar

Зочин 2010-09-22 202.170.93.10

саяхандаа 2005 онд Бороод дундаж цалин авдаг инженер нь л 300 доллар авдаг байсан гэвэл яахуу хэрэв үйлдвэрчний эвлэл байгуулж тэмцээгүй байсан бол өдийд 500 доллар л байх байсан биз хэдийгээр одоо өндөр цалин өгч байгаа ч удахгүй нөөц дуусаад хаагдах гэж байгаа Хамгийн гол нь энэ цалингийн жишиг бусад компаниудад ч адил болоосой Монгол хүнд ийм цалин өгч болдог юм байна гэдгийг энэ залуу хэлэх гээд байгаа юм шүү дээ анх засгийн газар гэрээ хийж байх үед Канадууд Монгол ажилчны дундаж цалин 3000 доллар байх болно гэхэд манай засгийн газар тэгж болохгүй манайд ерөнхийлөгч ч тийм өндөр цалин авдаггүй гээд болиулж байсан юм гэнэ лээ Монгол хүн өөрөө өөрийгөө үнэлэхгүй доошоо хараад яваад байвал гадныхан үнэлэхгүй үргэлж л Африкийн харууд шиг харьцаад яваад байна биздээ

Avatar

s 2010-09-22 202.170.93.10

xa xa

Avatar

Бороо гоульд 2010-09-22 121.101.177.98

Нэг шил хулхи Чингис өгөөд хуцуулсан юм

Avatar

Зочин 2010-09-22 180.235.178.105

Хөөрхий манайхан ч мөн тэнэг юм даа Уул уурхайд ажиллаж байгаа өөр ямар ч улсын уурхайчин 800 амдолларын цалингаар ажиллахгүй шүү дээ Гэтэл манайд ажиллах хүчний үахрдал хамгийн бага тэгээд үүндээ манайхан баярлаад байгаль газар нутгаа сүйтгэсэн ч гадны компанийг хамгаалаад сууж байдаг Мөн ч арчаагүй амьтад шүү Ард түмнийг тэр чигээр нь ажилгүй болгож ядууруулчихаад өөрсдийнх нь гараар байгалийг нь сүйтгүүлээд сууж байгааг ер нь ойлгодог ухаардаг монгол хүн байна уу даа үгүй юу

Avatar

Зочин 2010-09-22 202.179.16.153

хөөе алтыг нь өчнөөн тонноор нь ухаж авч байж нөхөн сэргээлт хийхгүй яадын угаасаа үүрэг нөхөн сэргээлт хийх ёстой юм байгаа биздээ өгөх ёстой цалин хүлээх ёстой л хариуцлага л байнадаг өөрсдйигөө дөвийлгөх гэсний хэрэггүй ер нь бол саяхнаас л гайгүй болж байгаа байх урд нь тэр батболд гэдэг нөхрийн буянаар монголын өчнөөн тонн алтыг татвар төлөхгүй аваа биздээ

Avatar

Зочин 2010-09-22 202.170.93.10

Баялагтай бол уул уурхайг дэлхий нийтээрээ л ашигладаг шүү дээ Харин учир зүггүй ухаж төнхөх тэргүүний технологиор ашигт малтмал авах 2-т газар тэнгэр шиг ялгаа байгаа Нөхөн сэргээлтээр ширгэсэн булаг буцаад ундарсан жишээ Монголд гарсныг ТҮ-р үзүүлж байсан ч тодорхой шалтгаанаар энэ тухай ахин дурдагдсангүй Гацуурт компаны сэндчээд хаясан газрыг нөхөн сэргээлгүйгээр хэвээр нь үлдээх нь ухаалаг шийдэл биш зүгээр л зарим нэг хүний хэнхэглэл мөн зальтай баширчуудын ов мэх

Avatar

Ha ha 2010-09-22 202.131.226.98

Boroogiinhon Gachuurtig karmaalahaar humsaa nuuj ehellee Halhavch ni ene YARILTSLAGA UGUGCH

Avatar

Boroo 2010-09-22 202.170.93.10

Ene dundaj tsalingiin medeelel arai hudal bn dood tsalin deed tsalin 2-iig dundajlanguut iim ondor garaad bgaan dundaj n 1 say togrog

Avatar

Zochin 2010-09-22 202.170.93.10

Harin ene eserguutseed baigaa etgeeduud hiataduudiin zahialgaar belen gazariig n avch ugch mungu tsohih sanaatay etgeeduud baij taarna

Avatar

zochin 2010-09-22 202.170.93.10

Nuhun sergeeltiig unuudur Boroogoos iluu sain hiij baigaa yamar gazar bainaa
Manai mongolchuud uursduu hiatad rosuudtay niilj gazar delbelj hayachihaad yavj baina shuudee

Avatar

s 2010-09-22 202.170.93.10

Zarim neg humuus yumiig gazar deer n ochij nudeer uzeeguy murtluu busdiin amiig duuraij alivaa yumiig muultsgaagaad l baih yum daa

Avatar

Зочин 2010-09-22 202.179.16.153

subatbold boroo gold 2 salshgui holbootoig hun bur l mediishtee zahialgaar yariltslaga ugchuud uuruu orj setgegdel uldeedeegeed baigaa yumuu

Avatar

Зочин 2010-09-22 202.179.23.3

166 saya bish ee teneg ee 16 saya gej bn sain unshaach

Avatar

Зочин 2010-09-22 202.179.23.3

huuh dundaj tsalin ni 166 saya ym uu oyutolgoin mongol ajilchdiin tsalin 200-300 myanga gee biz dee Uneheer Borood iim tsaling mongolchuud avch bga bol demjii l dee Bi bas ajild ormoor bn bolohuu

Avatar

Зочин 2010-09-22 202.179.23.3

Neeree ch baigal suidsen bol yalaa gej l duugui suuv gej dee herev duugui suusan bol daraa ni burhan gesgeeh biz harin ter baigal hamgaalah hudulguunii nuhduud uul uurhainhnaas mungu neheed l yavdag geh ym bilee unen uu taminee

Avatar

visitor 2010-09-22 202.131.244.126

Ene huni unen hudal yarij baigaag uul uurhaid ajilladag l bol hun bur medne shdee ter batbold hend hamaatain yah gej dandaa yumiig tuilshruuljiidiin ugaasaa chi uhaad butsaad nuhun sergeelt hiij chadahgui ba heden zuun myangan mongolchuudiig ajiltai undur tsalintai bolgoj chadkuugees hoish bitii ingej ataarhaj bai

Avatar

Зочин 2010-09-22 202.179.16.153

Үнэн сонины ярилцлага юм бол аргагүй шүү дээ СүБатболдын булхайг нуух гэж л их сүрхий юм яриа биз

Avatar

Зочин 2010-09-22 202.170.85.15

Эздийнхээ даалгавраар Гачууртыг канадуудад авч өгөх гэсэн санаатай ярилцлага байна Хөлсний амьтан чаавас

Avatar

Зочин 2010-09-22 202.70.45.238

Chihend chimegtei ayataihan yum yarisan ba Amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж