Kim жижиг чихтэй эр хүнд дуртай

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Kim жижиг чихтэй эр хүнд дуртай

Реалити шоуны од Kim Kardashian найз залуу Miles Austin-аас саяхан. Тэдний найзууд хосуудыг тийм ч дотно харилцаатай байгаагүй. Ердөө хэдхэн сар болзсоноос цаашгүй хэмээн ярьсан байна. Олны анхаарлын төвд байж,үйлдэл бүр нь хэвлэлийн хуудаснаа дэлгэгддэг халуухан бүсгүй Kim Kardashian олон алдартай эрчүүдтэй нэр холбогддог нь хосуудын харилцааг хөндийрүүлэхэд хүргэсэн аж. Мөн Miles Austin-ы тэмцээний улирал эхэлж байгаа нь нөлөөлсөн гэнэ.
Ганц бие болсон халуухан бүсгүй Kim жижиг чихтэй эр хүн таалагддаг тухайгаа ярьсан байна. “Би хэн нэгэнтэй болзож байхдаа энэ хүн гэрлэж болох хүн мөн үү гэж байнга боддог. Би дотно харилцаа, үерхэлийг хэзээ ч зугаа цэнгэл гэж үнэлэж байгаагүй. Үргэлж өндөр ач холбогдол өгдөг. Мөн ирээдүйн миний хүүхдүүд ямар царайтай байх бол гэж их боддог болохоор гэрлэх хүнийхээ царайг их анхаардаг” хэмээжээ.
Сонирхуулахад, түүний төрсөн өдөр ирэх аравдугаар сарын 21-нд болох ба төрсөн өдрөө Лас-Вегаст очиж нижгэр тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж