
Ганц бие болсон халуухан бүсгүй Kim жижиг чихтэй эр хүн таалагддаг тухайгаа ярьсан байна. “Би хэн нэгэнтэй болзож байхдаа энэ хүн гэрлэж болох хүн мөн үү гэж байнга боддог. Би дотно харилцаа, үерхэлийг хэзээ ч зугаа цэнгэл гэж үнэлэж байгаагүй. Үргэлж өндөр ач холбогдол өгдөг. Мөн ирээдүйн миний хүүхдүүд ямар царайтай байх бол гэж их боддог болохоор гэрлэх хүнийхээ царайг их анхаардаг” хэмээжээ.
Сонирхуулахад, түүний төрсөн өдөр ирэх аравдугаар сарын 21-нд болох ба төрсөн өдрөө Лас-Вегаст очиж нижгэр тэмдэглэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Н.Наран