Football Manager 2011 ирэх жил гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Football Manager 2011 ирэх жил гарна

Тоглоомын салбарт алдаршсан Collyer Brothers-ийн шинэ бүтээл болох Football Manager 2011 тоглоомыг бүтээгчид уг тоглоом хэдийд худалдаанд гарах талаар мэдэгдлээ. Олон ангит тус тоглоомын зургаа дахь, харин хөлбөмбөгийн менежерийн төрлийн тоглоомын 11 дэх нь болох уг тоглоом 2011 оны арваннэгдүгээр сарын 5-нд худалдаанд гарах аж. Гэхдээ шинжээчдийн дүгнэж буйгаар тус тоглоомыг хөгжүүлэгчид Halo: Reach болон Call of Duty: Modern Warfare 2 зэрэг тоглоомын салбарт хүчээ авч, борлуулалтаараа тэргүүлж буй тоглоомуудтай зэрэг зах зээлд гаргахыг хүсээгүй бололтой.
Түүнчлэн Football Manager 2011 тоглоом РС тоглоомын салбарт өндөр амжилт олох хэдий ч дээр дурдсан хит тоглоомуудтай харьцуулахад, тийм хэмжээний амжилт гаргаж чадахгүй хэмээн  шинжээчид үзэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж