Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хачирхалтай зан үйл

Сүйт бүсгүйг хулгайлах  ёс 

Цыгануудын дунд  сүйт бүсгүйгээ  хүчээр гэртээ авчраад эхнэрээ болгож авдаг ёс хэдэн зууны өмнө бий болсон бөгөөд одоо ч байдаг аж.  Гэмт хэргийг  шинжтэй уг  уламжлал нь эрт дээр цагт цыганууд сүйт бүсгүйн эцэг эхэд өгөх инж болон жил болгон талархлын баяраар  хадмууд дээрээ зочлохоос зайлсхийх  нэг арга болж байжээ.  Өдгөө ч Румынд энэ уламжлалыг  сонин зүйл мэт үздэггүй бөгөөд цыган эрчүүд хайртай бүсгүйгээ McDonald-ын угаалгын өрөөнд нойрсуулах бодис шингээсэн алчуураар ухаан алдуулан авч оддог гэнэ. Энэ нь нэг талаар тэдний хайр сэтгэлээ илэрхийлэх нэг арга аж.  Магадгүй та үүнийг хууль бус  явдал биш гэж үү гэж асууж байгаа байх.  Гэвч энэ бол үндэстний цөөнгүй хувийг эзэлдэг ард түмний дунд  хадгалагдан ирсэн уламжлал учираас  хэрэв  засгийн газар нь уг уламжлалыг хориглочихвол  тэднийг амиа хорлоход хүргэж мэдэх эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.  

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж