
-Улаан лооль ч мөн сорвинд маш сайн бөгөөд лоолийн шүүсийг сорвитой газраа түрхвэл хурдан эдгээж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.
-Өргөст хэмхний хандыг шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.
-Гадил жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй . Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.
Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл сорви хурдан арилахад тустай . Ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг Мөн нохойн хошууны тос нь сайн үйлчилгээтэй бөгөөд түлэгдэлт, муухай сорвийг арилгах, арьсны хуурайшилт, үрчлээ, эрт хөгшрөх процессыг арилгах гэх мэт гайхамшигт үр дүн үзүүлдэг юм шүү.
Asuultserver.net