
Уэббер “Би Сингапурт дуртай. Шөнөөр уралддаг болохоор үнэхээр онцгой байдаг. Монако болон Будапештэд байдаг тойрог замтай төстэй болохоор би хувьдаа өндөр үр дүн төсөөлж байна” гэжээ.
Хэдийгээр Уэббер өнгөрсөн жилийн Сингапурын уралдаанд барианд орж чадаагүй боловч энэ удаад байдал өөр байна гэдэгт итгэж байгаа аж. Харин энэ удаад түүний гол өрсөлдөгч нь мэдээж “McLaren”-ы Льюис Хэмильтон байх болно. Өнгөрсөн жил Сингапурын талбарт түрүүлсэн Хэмильтон “Өнгөрсөн жил Сингапурт түрүүлсэн нь миний карьерын хамгийн их догдлуулсан мөчүүдийн нэг байлаа. Хамгийн түрүүнд барианы шугамыг давна гэдэг гайхалтай мэдрэмж. Энэ удаад ч гэсэн үүний төлөө уралдах болно” хэмээжээ.
С.Цэлмэг