Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Пхеньяны эх хатан

Хойд Солонгосын коммунист дэглэмт удмынхан дотор хоёр дахь удаагаа засгийн эрхийг дамжуулах ажиллагаагаа дуусгаж байна. Энэ удаа 1994 оноос хойш улс орноо захирч байсан Ким Чен Ираас түүний бага хүү Ким Чен Унд засгийн эрх очно. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын дээд удирдлагын дотор сүүлийн 44 жилийн дотор хөдөлгөөн ажиглагдаад эхэлсэн нь ноцтой өвчтэй “Агуу удирдагч” өөрийн эцэг Ким Ир Сены байгуулсан “даяанч” вант улсынхаа титмийг хүүдээ дамжуулан өгч байна.


Удмын дотор төрийн эрхийг дамжуулах нэг шалтгаан нь Ким Ир Сены бүтээсэн коммунизм ба автаркия буюу эдийн засгийн хэт тусгаарлалт хосолсон, күнзийн үнэт зүйлсээс арвижуулсан  үндэсний Чучхе гэсэн үзэл суртал юм. Күнзийн сургаалийг суулгаж өгсөн нь эцэг, хүү хоёрын холбоог үзэл сурталжуулан хүмүүсийн хооронд харилцааны загвар болгон үзүүлэхэд нь тустай юм. Кунзийн “хүү” нь эцгийгээ заавал ч үгүй  шүтэх явдал бөгөөд күнзийн сургаалиар захирагчийн өмнө бүрэн өвдөг сөгдөж байх ёстой юм байна.
Үүнээс гадна Ким Чен Ир өөрийн эцгийнхээ адил гэр бүлийн гишүүдээ удирдах ажилд томилсоор иржээ. Үнэн хэрэгтээ Ким Чен Ирийн хамгийн сүүлчийн эхнэр Ким Ён Хи болон Кимийн гурав дахь хүү Ким Чен Ун өөрийн эцгийн тушаалыг залгамжилна гэж бараг жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм.
Хойд Солонгосын ухуулагч нар Ким Чен Уныг “залуу генерал” гэж нэрлэсэн ч тэрбээр эцэг шигээ бүх эрхийг барьж  байх болов уу гэсэн асуудал нээлттэй хэвээр үлдээд байна. Тэр залуу гэдэгтээ ч биш, учир явдал нь Хойд Солонгостоо хоёр дахь том тушаал эзэлдэг  Чак Сен Тэкийн эхнэр, Ким Чен Ирийн дүү эмэгтэй, шинэ лидер болох залуугийн авга эгч  Ким Кен Хи гараас нь алдарч байгаа засгаа барих гээд үзэж болох талтай.
Тэр эмэгтэй бараг харагдахгүй, сонсогдохгүй ч 1946 оны тавдугаар сарын 30-нд төрсөн Ким Кен Хи бүр эцгийнхээ үеэр Хөдөлмөрийн намд чухал чухал алба хашиж, Ким Ир Сены эхний эхнэр Ким Чен Сукийг байхад Олон улсын департаментын захирал, Хөнгөн аж үйлдвэрийн департаментын захирлаар ажиллаж байв. Тэр эмэгтэй бүхнээс хүчтэй Төв хорооны гишүүнээр 1988 онд сонгогдсоноосоо хойш уг тушаалдаа байсаар байгаа юм.
Ким Кен Хийн төрсөн эх нь түүнийг дөрвөн настай байхад нас баржээ. Эцгийгээ дахин гэрлэсний дараа тэр эмэгтэй гэр бүлээсээ хол янз бүрийн гэр бүлд үрчлэгдэн өсчээ. Сонсох нь, тэрбээр эцгийнхээ хойд эхтэй нь харьцаж байгаа байдал мөн эцэг нэгтэй ах дүү нарт нь ямар их хайртай байсныг харсаар энэ эмэгтэй уур уцаартай, харгис хүн болсон гэх. “Миний дүү уурлахад хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Би хүртэл юу ч хийж чаддаггүй” гэх утгатай зүйлийг Ким Чен Ир хэлсэн гэж ярилцдаг.

Ким Чен Ирийг хоёр дахь эхнэртэйгээ амьдарч эхлэхэд өшөө хорсолд автсан авга эгч нь тэдэнд асуудал гаргахаар хов хөөцөлдөж байсан гэх. Өөрөө  Чак Сен Тэктай гэрлэсний дараа тэрбээр “таашаалт” амьдрал хөөсөн гэх боловч минут тутам нөхрийнхөө байдлыг хянаж иржээ. Хардалт нь тэр үед хирээс хэтэрсэн гэдэг.
Ким Чен Ир өөрийн дүү эмэгтэйнхээ тухай “Миний гэр бүлийн цорын ганц мах цусны тасархай. Миний эх нас бартал нь харж хандаж яваарай гэж захисан юм” хэмээн ярьсан байдаг. Тэдний эх нь Ким Ир Сен ба Ким Суонг Ае хоёрын хайрын харилцаанаас болон сэтгэлийн шаналалт орж, үр зулбасны улмаас цус алдан үхсэн гэдэг. Ким Ир Сеныг эмнэлэгт ирэхэд үүд нь түгжээтэй байсан бөгөөд Ким Чен Сукийг нас барахад түүний эмч,  Ким Чен Ир хоёр л байсан гэж мэдээлсэн байдаг.
Гэвч одоо Японы Нагойн их сургуульд ажилладаг Ким Чен Сукийн ерөнхий эмч байсан Чан Гирек огт өөр түүх ярьжээ. Чаны яриагаар Пхеньян дахь Зөвлөлтийн элчин сайдын яамны ойролцоох гэртээ Ким Чен Сук нөхөртэйгээ муудалцсан гэнэ. Тэднийг алсаас харж байсан эмчийн яриагаар Ким Ир Сен гартаа гар буу барьсан байжээ. Мэс засалч байсан эмчийг дутуу төрөлтөөс болж, цус алдсаны төлөө дуудсан нь түүнд эргэлзээ төрүүлсэн аж. Тэрээр өөр шалтгаанаас болсон цус алдалттай холбогдуулан түүнийг дуудсан гэдэг гэнэ.  Өөрийн эхийн аллагын гэрч болсон Ким Чен Ирт тэр нь сэтгэл санааны гүн хямрал авчирсан гэх. Эхийгээ нас барсны дараа тэрээр төрсөн дүүгээ ямагт дэргэдээ авч явжээ.
Итгэл гэдэг зүйл “ховордсон” оронд Ким Чен Ир дүү Ким Кен Хид бүтэн итгэдэг цус нэгтэй ах нь байсан байх. Үүнээс гадна тэд Ким Чен Суктай материаллаг холбоотой Агуу лидерийн буюу Suryong гэх ганцхан удмын  үр сад байсан ба Suryong-ийн залгамжлах  зарчимд нь бүрэн захирагдсан хүмүүс юм.  
Ким Ир Сеныг нас барсны дараа Төв хорооны хурал дээр  Ким Чен Ир  үг хэлэхдээ “Ким Кен Хи  бол би юм, Ким Кен Хийн үг бол миний үг,  Ким Кен Хийн заавар бол миний заалт” гэж хэлж байжээ.
Ким Кен Хи ахыгаа явсны дараа засгийн эрхийг гартаа авах гэж байгаа нь  Ким Чен Уны халамжлан хүмүүжүүлэгч гэх намын удирдлагын өндөр тушаалтан Ри Же Ганыг нас барсан авто ослыг зохион байгуулсан гэх яриатай холбоотой байж магадгүй. Түүнийг Ким Кен Хи  ба түүний холбоотнуудыг засгаас зайлуулахаар оролдсон гэж муулан мэдэгдсэн байлаа. Эдгээр цуу яриа үнэн худал нь хамаагүй, тэр эмэгтэй улс орондоо өндөр нөлөөтэй хүн гэдгийг баталсан хэрэг.
Үнэн хэрэгтээ Ким Чен Ир дуртай цагтаа өөрийн үхлийн дараа гурав дахь үеийн залгамжлагч нарын асуудлыг хариуцсан хариуцлагатан болгож магадгүй. Гэхдээ Ким Кен Хид өөр төлөвлөгөө, тухайлбал, Ким Чен Ирийн залгамжлагч болохыг үгүйсгэх аргагүй юм.
Хойд Солонгос буруу тооцоо эсвэл санаанаас болон дайн эхлүүлэх аюулыг ямагт агуулж ирсэн юм. “Залуу генерал”, түүний авга эгч хоёр агуугийн их санаагаар сэтгэл тогтворгүй хүмүүс биш байлаа гэхэд тэнгэрийн хаяанаа харагдах өөрчлөлт дахиад л учир тодорхойгүй шинэ эринг нээж байна. Нэн ялангуяа Хойд Солонгосын эдийн засгийн ядуурлыг тооцох аваас энэ тодорхойгүй байдлыг урьдчилан дүгнэх аргагүй.
Ким Чен Ун эсвэл Ким Кен Хи нэгдэн найдлагагүй тусгаарлал дотор эдийн засгийн шинэчлэл хийлээ гээд шинэчлэлээ хийх хувьсгалын эрх мэдлийн нөлөөг дэглэмдээ үзүүлж чадахгүй. Тиймээс Ким Чен Ир зайллаа гэхэд улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн тогтворгүй байдалтайгаа авцалдаж чадалгүйгээр дэглэм нь “сүйрч” болох талтай.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак энэ тодорхой нөхцөл байдалд бэлтгэн “Нэгдэлтийн татвар” гэх тусгай татварыг бий болгон Кимийн удмынхны уналтаас гарах зардлыг нөхөхөөр бэлтгэж эхлэв. Япон ба Азийн бусад орнууд ч тийм өдөр ирнэ гэж бэлтгэн Лийг дагах ёстой болж байна.
Японы Батлан хамгаалахын сайд ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Юрико Коике. Одоо Либерал ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн дарга.

КИМ ЧЕН ИР-КИНО


Хойд Солонгосын “Агуу удирдагч” кинонд туйлын дуртай гэнэ. Дам яриагаар тэрээр бараг 10 орчим мянган киноны цуглуулгатай гэнэ. Хамгийн дуртай кино нь “Загалмайлсан эцэг”, “Жеймс Бонд”, “Даффи нугас”  гэх. “Оскар”-ын шагнал авсан киног бүрэн цуглуулжээ. Элизабет Тейлорын зурагтай киноны зурагт хуудсанд бас дуртай аж.
Киноны энэ сонирхол нь кино шигээ хөдлөх “өвчинг” дагуулжээ. Тэрээр 1978 онд Өмнөд Солонгосын кино жүжигчин эмэгтэй Чой Юн Хиг хулгайлсан ба дараа нь эхнэрийнхээ эрэлд гарсан продюсер, найруулагч Шинь Сан Окийг Гонгконгоос Хойд Солонгосын тагнуулчид хулгайлан Пхеньянд авчирсан аж. Таван жилийн дотор тэдэнд уулзах боломж өгөөгүй байснаа нэгэн удаа намын дайллага дээр уулзуулаад Ким Чер Ир тэр хоёроос хагацуулсных нь төлөө уучлал гуйж, өөртөө зориулан кино хийхийг гуйжээ. Тэд хэд хэдэн кино хийж өгөөд  1986 онд баруунд зугтан гарч чадсан юм.
Ким Чен Ир улсынхаа кино студид хэдэн зуун удаа очиж байлаа. Тэрээр Хойд Солонгосын тухай эх оронч 100 ангит киноны продюсер нь. Мөн киноны онолын ном бичжээ.

Ким Чен Ирийг залгамжлах Ким Чен Ун гэж хэн бэ?
    

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн гурав дахь хүү Ким Чен Ун гуравдугаар сард болсон парламентын сонгуульд депутатаар нэр дэвшсэнийг Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Энэ нь Ким Чен Ун одоогийн байдлаар эцгээ залгамжлахын төлөө өрсөлдөх эхний хүн байж болох хамгийн тодорхой шинж тэмдэг юм.
Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун одоо 25 настай. Чухам хэзээ төрсөн нь тодорхойгүй. Түүний ээж, Японд төрсөн Кон Ён Хи гэдэг бүжигчин солонгос эмэгтэй 2004 онд хорт хавдраар нас баржээ.
Хоёр ахынхаа адил Швейцарын Бернд боловсрол эзэмшсэн Ким Чен Ун хүнтэй харьцахаас дөлсхийж, гэрээсээ гадуур Умард Солонгосын Элчин сайдтай хамт хооллохыг илүүтэйд бодож, амралтаа Пхеньянд гэртээ өнгөрүүлдэг байв.
Тэрбээр 2007 оноос өмнө нутагтаа буцаж ирээд Ким Ир Сений нэрэмжит цэргийн академид суралцав. Түүний тухай хүмүүс бараг мэдэхгүй, гадаадын сэтгүүлчдэд түүний нэг ч гэрэл зураг байдаггүй.

Удирдагчийн чадвар

Кензи Фузимото гэдэг зохиомол нэртэй япон тогооч 2003 онд хэвлүүлсэн “Би Ким Чен Ирийн тогооч байсан” номондоо Ким Чен Ун аавынхаа хайртай хүү байсан бөгөөд түүний ирээдүйг залгамжлагчийн хувиар өсгөж байсан гэж нотолжээ.  
Ким Чен Ун төрөхөөс өмнөх зураг. Том хүү Ким Чен Нам аавынхаа хажууд байна.
Ким Чен Уныг “өглөөний нарны хаан” гэж нэрлэдэг байсан ээж нь 2004 онд нас нөгчсөний дараа түүний ах Ким Чен Нам эцгийгээ залгамжлах гол хүн болох нь гэсэн мэдээ гарч байв. Гэвч Ким Чен Нам Японоос хөөгдөж, бас дунд хүү Ким Чен Чхол “эр хүний” шинжгүй учир отгон хүүг гол нэр дэвшигч гэж үзэх болов.
2006 онд Солонгосын ардын намын удирдах ажилтнуудад Ким Чен Уны дүртэй тэмдэг тараасан нь Ким Чер Ирийг залгамжлуулахаар түүнийг бэлтгэж байна гэж ярих шалтаг болов.
Ким Чен Ир Солонгосын ажилчны намын удирдагчдад өгсөн хувийн удирдамждаа Ким Чен Ирийг залгамжлагчаа гэж нэрлэснийг 2009 оны нэгдүгээр сард мэдээлж байв.

Эцгийнхээ жишээгээр


Япон тогооч Кензи Фузимотогийн бичсэнд үнэмшвэл, бага Ким эцгээ чухамхүү хуулж төрсөн бөгөөд эрүүл мэндээр ч адил, мөн л чихрийн шижинтэй, биеийн дасгал бага хийдгээс болоод зүрх-судасны дутагдалтай аж.
Ким Чен Ун эцэг шигээ поп-соёлд дуртай, Америкийн НБА лигийн сагсан бөмбөгчид тоглохыг үздэг.

Том хүү “засаглал сонирхдоггүй”

2001 онд Японд Ким Чен Ирийн том хүү гэх хүнийг саатуулжээ. Ким Чен Нам Хятадад “хувийн хэргээр” зочилсноо мэдэгдсэн байна.
Тэрбээр бас эцгийнхээ албан тушаалыг “сонирхдоггүйгээ” ярьсан байна. “Хэн ч тодорхой юм юу ч мэддэггүй. Зөвхөн эцэг л шийдвэр гаргана” гэж тэрбээр Бээжинд сэтгүүлчдэд ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж