Энхтайваны гудамжны замыг өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Энхтайваны гудамжны замыг өргөтгөнө

Нийслэлд энэ жил чамгүй зам барилгын ажил хийлээ. Зарим нь он дамнаж, ирэх жил үргэлжлэх төлөвтэй байна. Мөн дараагийн жил нийслэлийн Авто замын газар Энхтайваны өргөн чөлөөнд хэд хэдэн зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ нь Амгалангийн троллейбусны эцсийн буудлаас Зүүн 4 зам хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлт ба Саппорогийн аюулгүйн тойргоос 5 шар хүртэлх 2.8 км авто зам автозамын өргөтгөл, шинэчлэлт ба Олимпийн болон их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж дөрвөн замын уулзвар болгох барилгын ажил юм байна. Одоогийн байдлаар холбогдох газраас тендер зарлаад байна. Тендерийн шалгаруулалт ирэх сарын 20-нд болох ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж