Найзууд хамт бэлтгэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Найзууд хамт бэлтгэл хийв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон гавьяат тамирчин Б.Наранбаатар нар спортын салбарт амжилтаараа гялалзаж яваа шилдэг тамирчид төдийгүй сайн найзууд. Нэг нэгнийхээ дутууг гүйцээж яваа тэдний нэг нь жүдогийн татамид, харин нөгөө нь чөлөөтийн дэвжээнд хүч үздэг.
Харин тэд өчигдөр Спортын төв ордонд байрлах бэлтгэлийн танхимд хамтдаа бэлтгэл хийсэн байна. Гол зорилго нь Х.Цагаанбаатар чөлөөт бөхийн зарим мэх, арга техникийг Б.Наранбаатараас суралцахыг хүссэн юм. Сүүлийн үед монгол жүдочдын сайн хийдэг үндэсний бөхийн мэхүүдийг жүдод хэрэглэхийг ээлж дараалан хориглож эхэлсэн болохоор дэлхийн аварга маань шинэ зүйлд суралцаж, барилдааны арга барилаа өөрчлөн, өрсөлдөгчдөдөө судлагдахгүй байх үүднээс найзтайгаа хамт бэлтгэл хийсэн бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж