Ireport-ийн гишүүд 150 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ireport-ийн гишүүд 150 хүрлээ

Манай сайтын Ireport.mn дэд сайтад өдөр бүр идэвхитэй зочилж, сонирхолтой бичлэг, мэдээ мэдээлэл ирүүлж байгаа гишүүддээ шинэ өглөөний мэнд хүргэе.

Та бүхэнд санал болгоод удаагүй байгаа Ireport сайтад идэвхитэй хандан, сонирхолтой бичлэг илгээж байгаа бүх хэрэглэгчдэдээ талархал илэрхийлж байна. Өнөөдрийн байдлаар ireport.mn сайт 150 гаруй гишүүнтэй болжээ. Та бүхний цаг зав гарган илгээсэн мэдээлэл бүхэн нэг сая төгрөгийн шагналтай "Хамгийн сонирхолтой ireport"-ийн уралдаанд нэр дэвшиж байгаа гэдгийг дахин сануулъя. Гэхдээ голчлон тавих шалгуур үйл явдлын халуун цэг дээрээс мэдээлсэн шуурхай мэдээ мэдээлэл, баримт тайлбар, зураг, дүрс видео бүхий сонирхолтой мэдээлэл байх ёстой гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Хэрэв та бүхэн анзаарсан бол ireport-ийн хэрэглэгчдийн маань цөөнгүй хэсэг нь мэдээллээ зураггүй оруулах юм уу, үсгийн фонд таниулаагүй зэрэг тохиолдол хааяа гаргаж байгаа тул ireport.mn сайтаас мэдээлэл оруулах, ашиглах заавартайгаа нарийн танилцахыг зөвлөж байна.

Бас манай гишүүдийн дунд зураг, видео хэлбэрээр мэдээлэл оруулж байгаа хэрэглэгч цөөн байгаа тул үлгэр жишээ Ireport-уудаасаа суралцахыг уриалмаар байна. Хэрэв хүсвэл гишүүд та бүхэн news.mn_info@yahoo.com мессенжер хаягийг бүртгэж аваад бидэнтэй өдөр бүр холбогдож болно.

Бүгдэд нь амжилт хүсье. Өнөөдрийг сайхан угтаарай. NEWS.mn-ийн мянга, мянган хэрэглэгчид та бүхний илгээх сонирхолтой мэдээллийг хүлээж байгаа шүү.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж