“Татар” нам гүм хэвээр

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

“Татар” нам гүм хэвээр

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан “Татар” хамтлагийнхан урлагтаа эргэн ирж байгаа аж. Тэд эргэн нэгдэн уран бүтээлээ туурвиж энэ сард бут авна хэмээн хэвлэлээр мэдээлж байсан ч одоо болтол нам гүм байсаар л байна. Тэдний “I;m So Fly”, “Найз” гэх хоёр дууны клип үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэ сард гаргана гэж байсан цомгийн сураг сонсогдохгүй л байна. “Татар” хамтлагийн хэлж буйгаар “Шинэ уран бүтээлээ хийсээр байгаа, ямартай ч цомгоо гаргахаар ажиллаж байгаа” гэх юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж