Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Сүүлийн хоёр хоног хөрсөн дээр цочир хүйтэрч, шөнөдөө хасах хэм руу орсон бол өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Өнөөдрийн 20 цаг хүртэл  Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байх бол  нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14, Алтайн өвөр говиор 20-25, бусад нутгаар 15-20 хэм  дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт 0хэм дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж