Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан “Istana” маркийн машин Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт энэ сарын 19-ний 02 цагт осолджээ. Ослын улмаас гурван хүн амь насаа алдаж,18 хүн хүнд хөнгөн гэмтэл авсан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд эцсийн дүн нь гараагүй байгаа аж.
Б.Анхаа