“Frankenweenie” 3D хүүхэлдэйн кино гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

“Frankenweenie” 3D хүүхэлдэйн кино гарна

Найруулагч Tim Barton ээлжит шинэ бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр 1984 онд дэлгэцнээ гаргаж байсан “Frankenweenie” богино хэмжээний киног “Walt Disney” компанитай хамтран хүүхэлдэйн кино болгож дахин дэлгэцнээ амьдруулахаар болжээ. Тэрбээр энэхүү шинэ бүтээлээ 3D технологиор хийх бөгөөд хар цагаан байлгахаар шийджээ. Кинонд жүжигчин Winona Ryder, Martin Landau, Martin Short, Catherine O’Hara нар дуу оруулах аж. Харин гол дүрд жүжигчин Johnny Depp, Helena Boham хоёрын аль нэг нь дуу оруулах гэнэ. Хүүхэлдэйн кино ирэх гуравдугаар сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийх юм байна.
“Frankenweenie” богино хэмжээний киног энд дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж