Өөрийгөө таньж мэдэхийн тулд

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Өөрийгөө таньж мэдэхийн тулд

Podomancy  бол хөлийн ул, хуруу, хумсны хэвээр хүний зан аашийг тодорхойлдог ухаан юм.  Хөлийн хэв судлаач Серена Пауверсын  үзэж буйгаар  хөлийн хуруу болгон өөр зан араншинг  илэрхийлдэг байна.
 
Баруун хөл
Эрхий хуруу  = аз жаргал, удаах хуруу = хүсэл, дунд хуруу = тэсвэр тэвчээр, дөрөв дэх хуруу = бусадтай харилцах харилцаа,  чигчий хуруу = айдас

Зүүн хөл

Эрхий хуруу =  Гуниг ганцаардал, удаах хуруу = мэдрэмж, гурав дахь хуруу = хуурамч зан, дөрөв дэх хуруу = дур хүсэл, чигчий хуруу = итгэлийг илэрхийлдэг.
Хэрэв хөлийн  хурууны аль нэг нь жижиг бол  дээрх зан араншингаас үүдэн бусадтай харилцах харьцаанд бэрхшээл үүснэ. Урт байвал тэнцвэргүй байдлыг илэрхийлнэ.  Хөлийн хурууны үзүүр  дугуй  бол бусдын зовлонг ойлгодог, сэтгэлийн хөдөлгөөнтэй,  хавтгай бол аливаа зүйлд бодитоор ханддаг гэсэн үг.
Хөлийн хуруунууд хоорондоо зайгүй, наалдсан мэт бол өөртөө итгэлгүй,  хариуцлага хүлээхээс айдаг.  Далий хуруу  бусдын бодолд автахдаа амархан, бие даан шийдвэр гаргадаггүйн шинж юм.
Хөлийн ул  их нумарсан бол төрөлхийн  сурах авьяастай,  бие даасан, гүйлгээ ухаантай,  агуу санааг олж чаддаг. Бага зэрэг нумарсан эсвэл хавтгай бол бусдаас хамааралтай,  хичээл зүтгэлтэй.  Өөрийнхөө зан аашийг  өөрөөсөө олж харах маш олон арга байдаг. Хэрэв дотоод сэтгэлээ таньж мэдэхийг хүсвэл гадаад төрхөө сайн ажигла.  Мэдээж маш энгийн бас зурхайчид үзүүлснээс илүү хямд.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж