Европын парламент Тайванийн олон улсын байгууллага дахь оролцоог дэмжсэн тогтоол гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Европын парламент Тайванийн олон улсын байгууллага дахь оролцоог дэмжсэн тогтоол гаргалаа

Гуравдугаар сарын  10-нд Европын парламентын зөвлөлийн 2008 оны жилийн тайлангийн үеэр баталсан тогтоолын үзэл санаа болон гадаад бодлого, аюулгүй байдлын гол баримтлалыг хэрэгжүүлэх талаар санал хураалт явуулж, дэмжсэн байна. Энэхүү тогтоолд дурдсанаар, Европын парламент нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ болон НҮБ-ын Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх конвенц зэрэг байгууллагад Тайванийн ажиглагчийн оролцоог хүчтэй дэмжиж байгаа гэсэн байна. Түүнчлэн Тайпей болон Бээжингийн зүгээс авч буй харилцааг сайжруулж, Зүүн Азид тогтвортой, аюулгүй байдлыг тогтоох хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж байгаа гээд цаашид хоёр талын уулзалт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь нэн чухал болохыг онцолсон байна.
Европын парламентын зүгээс түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ИКАО болон Цаг уурын конвенцид Тайванийн ажиглагчийн статустай оролцох нь Европын холбоо төдийгүй, дэлхийн нийтийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Уян хатан дипломат харилцааны бодлогыг Тайвань хэрэгжүүлж эхэлснээс хойш Европын парламентын зүгээс Тайванийг дэмжсэн олон бодлого, тогтоол боловсруулж, хэрэгжүүлсэн байна. Харин ИКАО болон НҮБ-ын Цаг уурын конвенцид Тайванийг ажиглагчийн статустай байхыг дэмжсэн нь Европын зүгээс талуудын харилцаа сайжирч байгааг харуулж байгаа.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж