Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулаагүй гэв | News.MN

Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Ц.Чимэдцэрэн хохирлоо барагдуулаагүй гэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих ангиудаас сүүлийн үед ноцтой зөрчил илэрч, олныг гайхшруулах боллоо. Сонин хэвлэлээр ч энэ тухай хангалттай мэдээлж буй. Тухайлбал хянагч, ялтнууд архидан согтуурч хоорондоо зодолдон нэгнийгээ хүнд гэмтээсэн, хүний амь нас санаатай бүрэлгэсэн этгээд хорих ангиас гадуур хөдөлмөр эрхэлсэн, хорих ангийн удирдлагууд ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан зэрэг олон зөрчлийг нэрлэж болно. Бид хорих ангиудаас гарсан зөрчлийн талаар тус газрын Захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Х.Пүрэвсүрэнтэй уулзаж дараахь асуултад хариулт авсан юм.

-ШШГЕГ-ын  харьяа цагдан хорих ангиудаас ноцтой зөрчлүүд илэрсэн талаархи мэдээллийг тодруулах гэсэн юм?

-Манай ШШГЕГ-аас энэ онд  албан хаагчид болон иргэдийн мэдээллийн дагуу хорих ангиудад хэд хэдэн удаа  шалгалт хийсэн. Зөрчил илэрсэн цагдан хорих ангиудад зохих хариуцлагыг тооцсон гэж ойлгож болно. Тухайлбал ялтнууд нь бүлэглэж оргосон  Мааньт дахь цагдан хорих  ангийн холбогдох албан тушаалтанд  хуулийн дагуу хариуцлага тооцсон. Мөн  Зүүн хараа дахь хорих ангийн хүмүүжигч Ц.Чимэдцэрэн ял эдлэх хугацаандаа  улсад учруулсан 14 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад  магадланд оруулж дэглэм бууруулсан  зөрчилд нь тус ангийн удирдлага хурандаа н.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авсан байгаа.

-Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга Л.Туяаг ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ?

– Тус ангийн албан хаагчдаас манай газрын удирдлагад өргөдөл гомдол ирсэн. Бид зохих журмын дагуу шалгалт хийхэд хорих ангийн  алба хаагчид хоорондоо ойлголцохгүйн улмаас зөрчил үүссэн байдаг. Тиймээс хорих ангийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ер нь манайхаас хийсэн хяналт шалгалтын хүрээнд 65 албан хаагчид хариуцлага тооцсон.

-407 дугаар ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүд өлсгөлөн зарласан тухай эх сурвалжийн мэдээлэл байна л даа?

-Эмэгтэйчүүдийн хорих ангид өлсгөлөн зарлаагүй.

-Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс  ШШГЕГ-ын  харьяа хорих ангиуд шалгахад ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан хэрэг ч гарсан байх аа?

-Ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан гэх мэдээлэл сонин хэвлэлээр  нэлээд гарсан. Зарим нэг цагдан хорих ангиуд ялтны нэрийн дансанд байршуулах ёстой мөнгийг хорих ангийн дулаан, цахилгааны хөлсөнд төлсөн гэх зөрчил илэрсэн.Эл зөрчилд холбогдох газраас нь хэрэг үүсгэсэн байгаа.

-ШШГЕГ харьяа хорих ангиудаас ялтны хөдөлмөрийн хөлс болох 20 орчим сая төгрөгийг дансандаа хийлгэсэн гэх мэдээлэл ч байна, ер нь хүмүүжигчдийн хөдөлмөр эрхэлж олсон мөнгийг тэдний нэрийн дансанд нь байршуулах ёстой биз дээ?

-Ялтан ял эдлэх хугацаанд хө­дөлмөр эрхэлсэн мөнгөний тодор­хой хувийг эм, хоол хүнс, хувцас хэрэглэлд зарцуулахаар хуульд заасан байдаг. Хэрэв ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан хэрэг үйлдсэн алба хаагч бий бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэх байх. Дээрх мэдээллээр бол  манай дансанд орж ирсэн 20 сая төгрөг эргээд хүмүүжигч нарт зарцуулагдсан. Ер нь ялтны хөдөлмөрийн хөлснөөс үндсэн  таван зардлыг суутган  үлдсэн мөнгийг нэрийн дансанд байршуулна. Эл хөдөлмөрийн хөлсний маргаантай холбоотой өнгөрсөн наймдугаар сараас бүх ялтныг хөдөлмөр эрхлүүлж цалингаас нь  бусдад учруулсан хохирлыг барагдуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор1067 ял­танд 42 сая төгрөгийн цалин өгсөн байна. Цаашдаа бүх ангиудын ялтныг хөдөлмөр эрхлүүлж цалингаас нь хохирол барагдуулна. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ялтны учруулсан хохирлыг барагдуулахад тэднийг ажлын байраар хангаж хуульд заасны дагуу зориулалтаар ашиглах нь зүйтэй.

                                                                                                                               Н.Түвшин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-22 180.235.166.159

chimedtsereng odoo yaaltai bilee gehdee iim baidliig taslan zogsoohiin tuld hyanah shalgah uuregtei mongol bankniihan hadgalamjbanknii udirdlaga-uudiig tsaazaar avch tedniig tomilson hu namaar hohirliig toluulbel taarna tegehgui l bol ene hulgaichdiin gar hol boloh daraa daraagiin chimedtsreng zondoo baina bi bolmoor bn 10 jil shorond suuchaad irehed 1 sayaiig ni lav ogoo bailgui dee

Avatar

gg 2010-09-22 182.160.15.237

manai tur arai denduushde neg hunii mashind jaahan zuras gargaad 1000 tugrugnii hohirol uchruulaad teriigee tulchuud baihad 5 saya tugrug esvel 5 jileer horino geed baij baigaa murtuu ulsiig heden ter bumaar hohirooson hun yadagchgui baidag ulsiin ih hurliihan iim l huuli zohioj baigaa umda

Avatar

Зочин 2010-09-22 203.160.55.21

зүүн харааг хорих ангитай нь хамт худалдаад авчихсан дээд зэрэглэлийн я***н болох одгэрэлийг ирүүлж хоноглож жаргаж байгаа шүү дээ

Avatar

www.freecall.mn 2010-09-22 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярих Картыг санал болгож
байна холбоо барих утас 11350550

Avatar

luivar 2010-09-22 124.158.77.175

shuuhin shiidverin darga chini hurelsuhin ah shu de

Avatar

kkk 2010-09-22 140.120.104.140

mongoo nuugaad baigaad baihdaa uahav dee ali hediin avahiigaa avaad hamsaatnuuddaa ogohiigoo ogoo biz ene odoo garch ireel gadaad ruu garna daa

Avatar

hurelsuh 2010-09-22 124.158.77.175

ene hentei holbootoi um bol

Avatar

Зочин 2010-09-22 124.158.110.61

Энэ новшийн хулгайлсан мөнгийг улсын төсөв буюу ард иргэдийн татварын мөнгөөр нөхөн төлж банкийг нь хохиролгүй болгосон шүү дээ Гэтэл иргэд бидний мөнгийг эргүүлээд энэ хулгайч болон түүний ард нуугдаж байгаа төрийн сайд гээд хэнэг ч үгүй арзайгаад явж буй авилгачдаар нь бүрэн төлүүлэх ёстой шүү 14 миллиард төгрөгийг галд шатаагаад хаячихаагүй агаарт ууршаад алга болчихоогүй наад хулгайч нар чинь нуучихаад энэ хулгайчийг шоронгоос гармагц хувааж аваад жаргаж суух санаатай байгаа шүү

Avatar

zochin 2010-09-22 124.158.74.156

chimedtserentei holbootoi erdenebattai yamar hariutslaga tootsson um beee zuunharaadaa ajilaa hiigeed l baij baigaa shdeee

Avatar

Туяа 2010-09-22 124.158.74.156

Намайг халж чадах уу Би дэвшээд ЕГ-т ирсэн шүүү

Avatar

www.terguun.net 2010-09-22 203.169.53.2

Секс кино

Avatar

Зочин 2010-09-22 124.158.74.156

Эмэгтэйчүүдийн хорихийн дарга авгайг яг халж харагдаач Та нар ерөнхий газар луугаа дэвшүүлэн томилоо биз дээ

Avatar

bold 2010-09-22 202.55.191.37

lalruudiig bugdiig ni shorond hiigeese hurelsuhzandanshatarbadamjunai geh met

Avatar

Зочин 2010-09-22 202.126.92.6

ene odoo neg gavy baiguulzan hvn shig baih ymmuu mal chin hohiroliin tolvvleechee

Avatar

Зочин 2010-09-22 182.160.35.102

ENE MUUSAIN KOMMUNNISTUUD ARAI HETERCH BNA

Avatar

Зочин 2010-09-22 182.160.32.197

Chimedtserengin ham heregtnuud boloh ulaan hamgaalagch Hurelsuh komunistaluurchinavilgagch namin gensekshunalin tulam Badamjunai saidsolir komunist Zandanshatar saidmongoloos oor iim balarsan tor delhi deer baihgui bolov uu

Avatar

өмхий л***р 2010-09-22 180.149.97.242

наад Чимэдцэрэн чинь бүх мөнгөө нуусан шүү дээодоо шоронд байхад нь нуусан хөрөнгийг илрүүлж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2010-09-22 202.131.233.178

odoo hergiig ni zadlaach ee mongolbank ter uyeiin hadgalamj bank toriin omchiinhoroo SZH gees neg ch hun yal edleegui bgaa ni shudraga bus bogood jinhene ezed ni ilrehgui baigaa gol shaltgaan bolj baina

Avatar

kkk 2010-09-22 182.160.31.204

Энэ хулгайчийн хулуу хийсэн мөнгийг тэр Ху намаар нь эсвэл тэр залуу луйварчидын холбоогоор нь төлүүлэх хэрэгтэй ш дээ Тэр Хүрэл сүх эд нар аваад цохьчихсон юм зөндөө бий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж