Хөрөнгө оруулагчдын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын уулзалт болно

Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам хамтран энэ сарын 30-нд Канад Улсын Торонто хотноо, ирэх сарын 2-нд Ванкувер хотноо "Канад-Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт"-ыг уул уурхай, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын салбараар зохион байгуулахаар болсон байна.  Канад Улсад анх удаагаа зохион байгуулагдах уг арга хэмжээнд эдгээр салбарт ажиллаж буй Монголын аж ахуйн нэгжүүд Канадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжтой гэнэ. Тус чуулга уулзалтуудад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох бөгөөд Канадын Онтарио, Бритиш Колумб мужийн Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөгдсөн байна. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж