
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 1683 албан бус хөдөлмөр эрхлэгч, 2192 ажилгүй иргэн, 799 малчин, 188 аж ахуйн нэгж, байгууллагад 7692.6 сая төгрөгийн зээлийг олгосноор 10856 хүн ажлын байртай боллоо. Өнгөрсөн онд 50308 ажлын байр шинээр бий болж, 52869 ажилгүй иргэнийг ажилд зуучлан оруулсан бөгөөд ажилгүйдлийн төвшин 12,8 хувь, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 38296 байгаа ажээ. Энэ онд хөдөлмөр эрхлэлт, бүтээмж цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулиудын шинэчилсэн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна.
Д.Цээнэ