Увсад нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Увсад нарийн мэргэжлийн эмч дутагдалтай байна

Увс аймагт Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа болон УИХ-ын гишүүд албан томилолтоор ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан бүх сум, багийн их, бага эмч эмнэлэгийн ажиллагсад, засаг дарга нарыг хамруулсан Аймгийн “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратеги батлах зөвлөгөөн” боллоо.

Тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохийн зэрэгцээ салбарын сайддаа танилцуулах зарим нэг асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлэх давхар зорилготой гэнэ. Тухайлбал аймгийн хэмжээнд дөрвөн их эмч, нарийн мэргэжлийн 13 эмч дутагдалтай байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж  зохих хэмжээгээр авч байгаа ч гэсэн түүнийг засах инженер техникийн ажилтан байхгүй зэрэг бэрхшээлүүд байгаа талаар салбарын сайдад уламжиллаа. Хамгийн санаа зовоосон зүйл бол  эх хүүхдийн эндэгдэл улсын дунджаас их, жилийн эхний найман сард л гэхэд дөрвөн эх эндсэн аж. Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг аймгийн ИТХ-ын хурлаар оруулж ажил хэрэг болгох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж