Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэнэ

Дэлхийн Аялал жуулчлалын холбоо 1980 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 27-ныг Аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Харин 2010 онд энэхүү өдрийг “Аялал жуулчлал ба Биологийн олон төрөл” гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ. Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм, эдийн засаг, соёл урлаг, улс төрд хэрхэн нөлөөлж болох, ямар байр сууринаас хандаж болохоо илэрхийлэхээр ийм уриаг сонгосон байна. Манай улсын аялал жуулчлалын салбарынхан ч энэ өдрийг угтан олон ажил зохиохоор төлөвлөжээ. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилготой “UB art fair” үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ зохион байгуулах юм. Мөн тэд Монголын Аялал, жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг, Аялал жуулчлалын Үндэсний төвтэй хамтран оюутан, багш нарын дундах “Grand tour – 2010” улсын олимпиадыг найм дахь удаагаа зохиохын зэрэгцээ гэрэл зураг сонирхогч оюутан залуучуудын дунд “Монголын сайхан орон” уралдаан зарлаад байна.

Б.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж