Натали Портман: Би эротик үзэгдэлд бэлэн байгаагүй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Натали Портман: Би эротик үзэгдэлд бэлэн байгаагүй

Аль Пачино, Роберт де Ниро зэрэг алдарт жүжигчидтэй хамтран тоглож
амжилтынхаа гарааг эхэлсэн Натали Портманыг өдгөө мэдэхгүй хүн ховор
биз.  Тэрбээр анх “Үзэсгэлэнт бүсгүйчүүд”
киноны Мартигийн дүрд тоглож байлаа. Түүний дараа Вуди Аллены “Бүгд л би
чамд хайртай гэж хэлдэг” мюзиклд Лора Денрижийн дүрд тоглосон юм. Харин
“Оддын дайн”, “Далд аюул” кинонд Набу гаригийн хатан хааны дүрд тоглон
алдар хүндэд хүрсэн билээ. Тэрбээр Оскарын залуу жүжигчний шагналд нэр
дэвшиж байв. Натали Портманы  хамгийн сүүлийн үеийн уран бүтээл нь “Хар
хун” сэтгэлзүйн триллер кино юм. Энэ бүтээлээрээ тэрбээр Венецийн кино
наадамд оролцжээ.  Энэ бол “Бөх” киногоороо Алтан арслангийн шагнал
хүртэж байсан Даррен Аронофскигийн найруулагчийн шинэ бүтээл юм.
Натали урлагийн төлөө хувийн амьдралаасаа татгалзахад бэлэн
байгааг харуулсан дүр бүтээдэг. Харин та бодит амьдрал дээр ийм алхам
хийж чадах уу?

-Хариулахад их хүнд асуулт байна. Яагаад гэвэл миний өмнө ийм сонголт
тулгарч байсангүй.  Энэ хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага гарч
ирэхгүй байх гэж найдаж байна. Учир нь би ажилдаа ч , амьдралдаа ч
хайртай. Ер нь энэ хоёр цогцолж байж амьдрал болно шүү дээ /инээв/
-Венсан Кассель Нинаг үргэлж хүйтэн хөндий гэж буруутгадаг.
Түүнд сэрэл мэдрэмж төрүүлэх гэж үнсэж эхлэх үед Нина эвгүй байдалд
ордог. Харин та хувь хүнийхээ хувьд Венсан Кассель шиг сайхан залуутай
үнсэлцэж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Ер нь жүжигчин эмэгтэйчүүд зураг авалтын талбай дээр юу мэдэрдэг юм?
/инээв/. Мэдээж би энэ дүрийг яаж сайн амилуулах вэ л гэж бодож байсан.
Венсан бол гайхалтай жүжигчин, би түүнтэй ажиллахдаа үргэлж таатай
байдаг.
Харин киноны үйл явдлаар  бол Нинаг 28 нас хүртлээ эрчүүдтэй
дотно харилцаа тогтоож байгаагүй гэж буруутгадаг. Ер нь ийм олон жил эр
хүнээс хол хөндий байх нь таныхаар хэвийн үзэгдэл үү?

-Юу хэвийн үзэгдэл үү гэж? Эрчүүдтэй уулзахгүй гэж үү? Мэдэхгүй юм даа,
энэ асуултанд хариулахад бэлэн биш байна /инээв/. Ер нь бол
“хэвийн-хэвийн бус” гэдэг нь харьцангуй ойлголт. Зарим хүний хувьд
хэвийн зүйл нөгөө хэсгийнх нь хувьд огт өөр байдаг. Гэхдээ миний бодлоор
хайр маш сайхан, түүнээс татгалзах хэрэггүй.
-Энэ кинон дээр та нилээд задгай, нээлттэй үзэгдлүүдэд тоглох
шаардлага гарсан. Ялангуяа эмэгтэй хүнтэй секс хийсэн үзэгдэл гээд л.
Танд энэ нь хүнд цохилт болоогүй юу?

-Натали Портман, Мила Кунис шиг сайхан эмэгтэйтэй эротик үзэгдэл дээр
зураг авахуулахдаа туршлага хуримтлуулсан уу гэж та асуух гээд байнаа
даа? /инээв/. Би тэгээд танд юу хэлэх юм бэ? Мила бол гайхалтай
жүжигчин, түүнтэй ажиллахад таатай байсан /инээв/.
Үнэнийг хэлэхэд би ийм зураг авахуулахад бэлэн байгаагүй. Найруулагч
Даррен Аронофски намайг зөвхөн өөрөө өөртэйгөө секс хийнэ л гэж хэлж
байсан /инээв/. Харин яаж ийм үзэгдэл байж болох юм бэ гэж асуухад “Ямар
нэг юм бодож олноо” гэж байсан. Тэгээд л ингэж бодож олж. /инээв/
Таны дүр ”Хунт нуур” бүжгэн жүжигтэй их холбоотой. Тэр бүү хэл
гар утасны хонхны ая нь Чайковскийн хөгжим байдаг. Ер нь та энэ бүжгэн
жүжгийн орос хувилбарыг үзэж байсан уу?

– Харамсалтай нь үгүй. Харин Даррен үзсэн. Тэр “Хунт нуур” аз
жаргалтайгаар төгсөж байхыг үзээд мэл гайхаж цэл хөхөрсөн гэнэ лээ.
-“Хар хун” таны бодлоор, эмгэнэлтэйгээр төгсөж байна уу эсвэл аз
жаргалтайгаар уу? Киноны төгсгөлд гол дүрийн баатар эмэгтэй “энэ бол
зүйрлэшгүй” гэж хэлдэг. Энэ тэгэхээр аз жаргалтай байна гэсэн үг үү?

-Киног үзсэний дараа энэ асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах байх.

Эх сурвалж: shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж