Архидалтын эсрэг сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Архидалтын эсрэг сургалт явуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Монгол Өрх” сэтгэл заслын холбоо, АНУ-ын Энхтайваны корпустай хамтран “Өсвөр үе-Залуучуудыг архидалтаас урьдчилан  сэргийлэх аян”-г үндэсний хэмжээнд өрнүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Дээрх байгууллагаас хийсэн судалгаанаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн 6-11дүгээр ангийн сурагчдын 70,6 хувь нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг аж. Мөн дээрх хүүхдүүдийн 86,8 хувь нь хортой үр нөлөө өгөхүйц, 8,5 хувь нь аюултай хэмжээгээр хэрэглэдэг болох нь судалгаагаар гарсан байна. Иймээс тус байгууллагууд 16 аймгийн ерөнхий боловсролын сургуультай хамтран өсвөр үеийнхэнд архины хор уршгийг таниулах  сургалт зохион байгуулахаар болжээ. Тус хамтарсан сургалтыг “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн гишүүн өсвөр насны хүүхдүүд удирдан явуулах бөгөөд “Эрүүл шийдвэр- эрсдэлгүй ирээдүй” уриатай аян бүтэн жил үргэлжлэх аж.

    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж