“Ишиг хөөрхөн” дуулалт жүжиг тоглож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

“Ишиг хөөрхөн” дуулалт жүжиг тоглож байна

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 60 жилийн ойдоо зориулан энэ сарын 20-27-ны хооронд өдөр бүр 12.00, 14.00 цагуудаас хүүхэд багачууддаа “Ишиг хөөрхөн” хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийг толилуулж эхэллээ. Зохиолч Х.Батаагийн “Ишиг хөөрхөн” зохиолоор зураач, найруулагч Д.Ганболдын найруулгаар ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжим, тус театрын дуучид болон  ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан тогложээ. Тус хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн зохиолч төрийн шагналт, УГЗ Г.Бирваа, төрийн соёрхолт Б.Мөнхболд нар бичсэн бол бүжгийг төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар нар найруулан тавьжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж