УИХ-ын дарга өнөө шөнө ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга өнөө шөнө ирнэ

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөө шөнө нийслэлд ирэх юм байна. Түүний багийнхантай утсаар холбогдоход Д.Дэмбэрэл дарга дагалдан яваа хүмүүсийн хамт одоо Ховд аймгийн төвд иргэдтэй уулзаж байгаа ажээ. Уулзалт дууссаны дараа тэд нийслэл рүү гарах юм байна.

Маргааш УИХ-ын дарга ажилдаа ирж намрын чуулганы бэлтгэл ажил, байнгын хороодын хуралдах хуваарь зэрэгтэй танилцах ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж