Төвийн бүсийн түншлэлд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн түншлэлд оролцлоо

Архангай аймгийн Цэцэрлэг хотод  энэ сарын 17-19-нд зохион байгуулсан  “Төвийн бүсийн түншлэл-2010” үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн Бизнес инкубатор төвөөс бойжигчдоо оролцууллаа. Тус төвийн хоёр бойжигч өөрсдийн хийсэн сүлжмэл малгай ороолт, эсгий, арьсан урлал, үндэсний хувцас, хүлэмжийн болон тасалгааны таримал ургамлын үр үрсэлгээ, хүлэмжинд тарьж ургуулсан жимс зэргээр оролцон  530 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийжээ.

“Бизнес инкубатор” төв нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор технологийн болон, ур чадвар эзэмшүүлэх сургалтууд, бизнесийн сургалтуудыг тогтмол зохион  байгуулж, сургалтын дараа эргэх холбоотой ажилладаг байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж