Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Бусдыг дагуулах арга

Хүссэн зүйлээ ямар нэгэн аргаар олж авах арга хүн болгонд байдаг. Зарим нь гуйж, нөгөө нь сэтгэл татам байдлаа ажигладаг бол бусад нь хуучны аргуудыг хэрэглэдэг. Танд ч бас өөрийн гэсэн арга байгаа нь гарцаагүй.  “ 20 хоногын дотор яаж  хүссэнээ авдаг хүн болох вэ? “ номын зохиогч  Майкл Ли  “ Хэн нэгнийг ятгаж, үгэндээ оруулах хүч хүн болгонд байдаг  ч  аль болох олон хүн оролцсон үед амжилттай болдог” гэжээ.  Та нөхрөөрөө  хоол хийлгэж, ажилчдаа тайлангаа хугацаандаа өгдөг болгомоор байгаа биз дээ?   Тэгвэл бид танд бусдыг үгэндээ оруулах аргуудаас хүргэж байна.

Тэдний өмнөөс хийж  эхэл. " Хүн өөрийнхөө  төлөө зүйлийг  дуртай хийдэг” гэж “Итгэл үнэмшилтэй болох 50 арга” номын зохиогч Стив Мартин ярьж байна. 

Татгалзсан хариу сонсохгүйн тулд өөр өөр аргаар үз

“Төсөөлөл гэдэг үг маш ид шидтэй.  Тухайлбал “Оройтоно гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ гэртээ харихаасаа өмнө ажлаа дуусгачихвал ямар санаа амар байх бол гээд төсөөлөөд үз дээ”. Ийм арга нь  хүний уураг тархинд  эерэг, таатай төсөөлөл бий болгож, ажлын айдсыг  үргээдэг”  гэж Ли ярьж байна. 

Нөхрөө  амралтын өдрөөр зурагтын өмнөөс салгаж, хамт салхинд гарч  чадахгүй байна уу?  Маш амархан.  Түүнд  зурагт дэмий гөлрөхөө боль гэж үглэхийн оронд  зуны халуун өдрүүд дуусч байгааг сануул.  "Ямар нэгэн зүйлээс хоцорч байгаа мэт мэдрэмж  уг зүйлийг  олж авах  хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг” гэж Мартин ярьж байна.  

Эхлээд түүнд өг. Хүнээс авсан бол эргүүлэн өгөх ёстой гэсэн бодол хүний зөнд хадгалаастай  байдаг.  Хэрэв та хэн нэгэнд эхлээд хундага юм авч өгвөл дараа нь тэр авч өгөх нь гарцаагүй.  Тиймээс аливаа зүйлийг эхлүүлэхдээ өөрөө эхлэх нь зөв  хөрөнгө оруулалт болно гэдгийг сана. Харин хүмүүс танд хариуг нь эргээд барина. 

Хэрэгцээнээсээ их зүйл хүс.  " Хүмүүс хэн нэгний хүсэлтийг  хүлээж аваагүйдээ дараа нь харамсдаг.  Харин хоёр дахь удаа  хүсэлт тавихад үгүй гэж хэлэх эвгүй тул юу ч байсан зөвшөөрөхөд бэлэн болно. Ийм  арга хүүхдүүдэд сайн  үйлчилдэг юм шүү. 

Тэднийг инээлгэ.  " Хэрэв хүссэн болгоноо авахыг хүсч байгаа бол хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. " Хэн нэгнийг инээлгэж  чадвал түүнд таалагдана гэсэн үг. Энэ бол тэр таны санааг үнэлж, сонсохын эхлэл. Инээдмийн жүжигчдийн хувьд энэ яах аргагүй зөв.  Хүмүүсийг инээлгэхэд шалтгаан хэрэгтэй.

Би биш, бид гэж ярь.  Судалгаанаас харахад би гэдэг үгнээс бид гэх нь бусдыг  дагуулах, үгэндээ оруулах нөлөө их байдаг гэнэ. “Хэрэв чи хийхгүй бол би өөрөө хийе” энэ ямар ч үр дүнгүй арга. Харин бид гэж яриагаа  эхлэх нь  цаад хүнд урамтай, дамжлэгтэй сонсогддог байна.  Тиймээс хандлагаа  өөрчилж, бид  үүнийг хийсэн, цаашдаа бас хамтдаа хийнэ гэж хэлж бай. 

Магтах  аргыг  хэрэглэ. “ Та сайн ажилласан байна. Дараагын удаа улам сайжруулаарай”  Ятгах хамгийн энгийн арга бол урьдын  амжилтыг  нь магтах. Учир нь хүмүүс сайн хийсэн зүйлээрээ үргэлж бахархдаг. 

Цагийг нь олж хэлэх. "Заримдаа  юу гуйж  байгаад биш, хэзээ асуух вэ гэдэгт гол нь оршдог.  Зарим хүмүүс  өөрт нь талархсан даруйд  юу гуйхаа бэлдсэн байдаг.  Мэдээж хэн нэгний талархлын хариу тэр дороо л  биелнэ.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж