Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ

Нийслэлийн засаг даргын тамгын газар,
Нийслэлийн соёл урлагийн газар, Сөүл хотын соёл, мэдээллийн төв,
Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Сөүл хотыг
хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд зарласан уралдааны бүтээлээр
үзэсгэлэн гаргаж байгаа аж. Үзэсгэлэнд оролцох бүтээлийг энэ сарын 18,
19-нд Монголын Уран зургийн байранд хүлээж авсан байна. Тус
үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болсон бөгөөд уран зураг, баримал, холимог
техник, каллиграфи зэрэг төрлийн 50 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлсэн
байна. Уг үзэсгэлэнг Солонгос улсын Сөүл хотын соёлын өдрүүдийн хүрээнд
зохион байгуулж байгаа бөгөөд уралдаанд монголын залуу уран бүтээлчид
бүтээлээ ирүүлжээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь залуу уран бүтээлчдийг
олон нийтэд сурталчлан таниулах, Монгол Солонгосын хамтын ажиллагааг
бэхжүүлэхэд чиглэсэн гэж зохион байгуулагчид онцолж байлаа. Үзэсгэлэн
энэ сарын 30 хүртэл үргэлжилэх бөгөөд уралдаанд оролцсон бүтээлээс
тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчид Dell маркийн зөөврийн компьютер,
удаахь байрт Nikon зургийн апарат зэргээр урамшуулах юм байна.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж