Цэцэрлэгийн засварын ажил дууслаа | News.MN

Цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Эх орны ирээдүй болсон бяцхан хүүхүүд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжийг Завхан аймгийн удирдлагууд болон салбар хариуцсан яамнаас энэ онд хөрөнгө оруулалт чамгүй хийж гүйцэтгэжээ. Тус аймгийн  хэмжээнд нийт 34 цэцэрлэг  байдгаас  Улиастай хотноо нийт есөн томоохон цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хоёр нь гэр цэцэрлэг,  хоёр нь улсын тэргүүний цэцэрлэг   байдаг аж. Харин энэ оны улсын төсөвт тусгагдсанаар Улиастайн 5,6,9,1 дүгээр цэцэрлэгт 30-95 сая хүртэлх төгрөгний их засварын ажил хийгдэж дуусжээ. Цэцэрлэгүүдийн их засварын нээлт тууз хайчилах үйл ажиллагаа 2010оны 09 сарын 20-ны өдөр явагдаж энэхүү үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцлоо.

н.Отгонням

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж