Сартуул хонины ноосон эдлэлийн брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Сартуул хонины ноосон эдлэлийн брэндтэй болно

Завхан аймагт Сартуул хонины ноосон эдлэлийн брэндтэй болох  нөхцөл бүрдэж эхлээд байна. Улиастай хотод “Завхан ноосны чадавхын төв” төрийн бус байгуулага  үүд хаалгаа нээгээд гурван сарын нүүр үзэж байна. Тус төв нь өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан бөгөөд үндсэн зорилго нь ноосны нэмүү өртөгийн сүлжээний нийт оролцогчдыг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах , хоорондын үйл ажиллагааг уялдуулах, зах зээлд зуучлах, мэргэжлийн болон бизнесийн чиглэлийн сургалт явуулж, ноосны салбарын бизнес эрхлэгчдийг чадваржуулах, давтан сургах, шинэ ажилчдыг бэлтгэхэд үйл ажмллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн үүнээс гадна орон нутгийн ноосон болон нэхмэл чиглэлийн сартуул брэнд гаргах зорилгоор сүлжмэл, эсгий урлалын сургалтыг 4-5 үе шаттайгаар тогтмол явуулж байна. Өнөөдрийн байдлаар  энэ төвийн сүлжмэлийн сургалтанд  8,   эсгий гар урлалын   сургалтанд  11 хүн суралцаж байна. Сүлжмэлийн сургалтанд  хамрагдсанаар сүлжих тоног төхөөрөмж дээр ажиллаж сургах, сүлжмэл бүтээгдэхүүнийг  зураглалын дагуу сүлжиж сурах, олон төрлийн сүлжээтэй сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэх мэтийн ур чадваруудыг олж авах бол эсгий гар урлалын  сургалтанд хамрагдсанаар ноос боловсруулах, эсгий шаахай хийх, эсгий урлал чимэглэл хийх, төрөл бүрийн ширмэл ширдэг ширэх, эсгий хувцас бэлэг дурсгалын зүйл хийж сурах боломж нээгдээд зогсохгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэх баг , бүлэг болон хамтарч  ажиллах боломж нээгдэж байгаа юм.

н.Отгонням

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж