Гурван өдрийн хугацаанд замын ажлыг гүйцэтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Гурван өдрийн хугацаанд замын ажлыг гүйцэтгэжээ

Завхан аймагт энэ онд бүтээн байгуулалт ихээхэн өрнөж байна. Энэ хүрээнд тус аймгийн “Завхан АЗЗА” замын компани  нэг км замыг ердөө л гуравхан өдрийн хүрээнд хийж гүйцэтгэн өнөөдөр хүлгээлгэн өглөө. Өнгөрсөн жил Завхан аймагт нийтдээ гурван км хар тавигдсан бол энэ жил дөрвөн км хар зам тавихаар төлөвлөжээ. Зам хүлээн авах ёслолд  аймгийн засаг дарга Я.Санжмятав Засаг даргын орлогч Л.Лхамсүрэн , Засаг даргын тамгын газрын дарга П.Нямжав , Завхан АЗЗА компани захирал Болд, инженер Батсайхан нар хайчилсан бол энэхүү үйл ажиллагаанд ЗДТГ-ын хэлтсийн дарга мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо. Завхан аймаг нь өнгөрсөн жил бүтээн байгуулалт хийгээд хар зам тавих, гэрэлтүүлгийн  ажлуудыг нэлээд эрчимтэй хийж гүйцэтгэн орон нутгийнхаа өнгө үзэмжинд анхаарч байсан бол энэ жилийн хувьд бүтээн байгуулалтыг хийх санхүүжилт орж ирэхгүй байгаа учраас энэхүү замын санхүүжилтыг аймгийн эрчимтэй хөгжлийн сангаас гаргаж байгаа юм. Өнгөрсөн жил “Завхан АЗЗА” компани нь Ховд аймгийн замын компаний тусламжтайгаар хар замаа тавьж байсан бол энэ жил өөрсдийн хүчээр тавьж байгаа нь энэ аж. Хэдийгээр “Завхан АЗЗА” компани нь хар зам тавих туршлага бага хэдий ч эхний тавьсан нэг км хар замыг чанарын өндөр түвшинд тавьсныг мэргэжлийн хүмүүс энэ үеэр онцолж байлаа.

н.Отгонням

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж