“Дэнжийн-1000” орон сууцны хороолол болно

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

“Дэнжийн-1000” орон сууцны хороолол болно

Олны хэлж заншсан “Дэнжийн-1000” буюу Чингэлтэй дүүргийн  9, 10, 11, 12 дугаар хороог алсдаа орон сууцны хороолол болгох юм. Хөрөнгө  оруулалтын ажлыг Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн Япон дахь төлөөлөгч ноён Ишико Нобуаки сонирхсон байна. Тэрбээр өнөөдөр хотын дарга Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ нутаг нэгт найман бизнесмэнийг дагуулж иржээ. Тэд хөрөнгө оруулах бүрэн боломжтой гэсэн байна.

Одоогоор Японы бизнесмэнүүдэд “Дэнжийн-1000”-ыг хэрхэн орчин үеийн хороолол болгох вэ гэдэг иж бүрэн мэдээлэл байхгүй байгаа аж. Түүнчлэн энэ тал дээр мэдээлэл цуглуулахаар ирснээ дуулгажээ.

Ноён Ишико Нобуаки 1990-ээд оноос хойш  60-аад удаа манай улсад ирж байсан тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандив өргөж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж