III сургуулийн хүүхдүүдийн шинжэлгээний хариу гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

III сургуулийн хүүхдүүдийн шинжэлгээний хариу гарлаа

Нэгдүгээр сарын 29-ний өдөр Орос-Монголын хамтарсан III сургуулийн хүүхдүүд хоолноос хордлого авч эмчлүүлж байгаад сар гаруйн өмнө эмнэлгээс гарсан билээ. Өнгөрсөн 7 хоногт тэдгээр өвчилсөн 120 гаруй сурагчид эрүүлжилтийн байдлаа хянуулах давтан шинжилгээнд хамрагдсан байна. Хүүхдүүдийн шинжилгээний хариу өнөөдөр гарсан бөгөөд бүгд эрүүл гарсан гэнэ. Харин хариуцлага алдан сурагчдыг хордуулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах II тасаг ЭХ-ийн ТА-ийн 138 дугаар зүйлийн 2-т заасан /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/, 172 дугаар зүйлийн 2-т заасан /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах/ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хэрэгт тус сургуулийн эмч болон “Баяндаш” ХХК-ийн захирлыг холбогдуулан шалгаж байна.

Түүнчлэн сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гаргасан юм. Түүний оронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга асан н.Энхбатыг үүрэг гүйцтгэгчээр томилсон юм. Үүнийг эсэргүүцсэн  Ж.Соронзон шүүхт хандаад байгаа аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж