Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Немцүүдийн тулаан

Германы автомашин үйлдвэрлэгчдийн дунд 2000 оноо хойш зохион байгуулагдаж байгаа авто машины ДТМ уралдааны энэ улирлын найм дахь гараа Германы Орчеслебен машины авто тойруулгад болж өнгөрлөө. Улирлын найм дахь гарааны өмнөх байрлал тогтоох уралдаанд HWA багийн Британи тамирчин Пол де Реста хамгийн хурдан тойргийг хийсэн учир тэрбээр гарааны тэргүүн шугамнаас уралдааныг эхлүүлэх эрхтэй болоод байлаа. Дөрвөн огцом эргэлттэй Орчеслебен авто тойруулгад Пол де Реста ямар нэгэн алдаа гаргасангүй. Мөн инженер техникийн ажилтнууд тун сайн байснаар авто машины ДТМ уралдааны улирлын найм дахь гараанд тэрбээр ямар ч асуудалгүй түрүүлсэн байна.
Энэ гарааны өмнө зохиогдсон Британийн уралдаанд тэрбээр мөн урдаа хэнийг ч оруулаагүй бөгөөд хоёр гараанд дараалан түрүүлсэн амжилтаараа нийлбэр дүнгээр 53 оноотой хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Харин хүснэгтийг түүний багийн анд, Канадын тамирчин Бруно Спенглер 60 оноотой тэргүүлж явна.
Уралдаан өндөрлөхөд гурван гараа үлдээд байгаа бөгөөд дараагийн гараа ирэх сарын 17-нд Хоккэйнхэмринг авто тойруулгад болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж